Төвийг сахигч
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь
2015.10.06

Төвийг сахигч

Анх түүнийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход наанаа инээсэн ч, цаанаа чамлаж байсан хүмүүс мэр сэр бий.

Харин хэр сайн ажиллаж вэ гэдгийг нь хэзээ хойно нь “Үнэхээр зангидаж байжээ” хэмээн дүгнэсэн юм.

 Түүний үг үйлдэл хоёр зөв байсан нь хожмын ялалтыг дагуулахад ихээхэн хувь нэмэр болсон нь тодорхой. Тэрбээр аль нэг фракц, бүлэглэлийн талд үйлчилж, үг хэлж, яс хаяж байгаагүй гэдгээрээ цорын ганц болж ч мэднэ.

 Ц.Оюундарь нэгэнтээ “Ардчилсан хувьсгал бол аварга том алимны мод юм” хэмээн бичиж байсан юм. Өөрийнхөө хэлсэнчлэн алимны  модноосоо амжилтын, ажлын ургац чамгүй хураасан генсек байлаа.