Цалинг хасахдаа хавтгайруулж болохгүй
Бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2015.10.02

Цалинг хасахдаа хавтгайруулж болохгүй

АН-ын бүлгийн удирдлагууд ээлжит хуралдааныхаа талаар мэдээлэл хийв. 

Тус бүлгийн хуралд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд төсөв, мөнгөний бодлогын  талаар мэдээлэл хийжээ. 

Бүлгийн дэд дарга С.Одонтуяа: 

"Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ингэснээр бодлогын хүү буурч, улмаар зээлийн хүү бууран, хувийн хэвшилд дэмжлэг үзүүлнэ. Мөн төрийн данхайсан бүтцээс татгалзах,  ялангуяа яамдыг дэд сайдгүй болгох асуудал оруулж ирснийг манай бүлгийн гишүүд дэмжиж байгаа. Мөн цалинг хасахдаа хавтгайруулж болохгүй, ялангуяа, багш, эмч, хэв журмын цагдаа нарын цалинг огт хасч болохгүй гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байгаа.

Төсвийн реформын хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага руу шилжүүлэх, төрийн албан хаагчийн орон тоог биш төрийн ажил үйлчилгээг нь санхүүжүүлэх чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзсэн" хэмээн онцлов.