Экспортыг эрчимжүүлэх ажил уул уурхайн том 3 компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахаас эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас богино хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, салбар дундын зохицуулалт хийх Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн ажлын хэсэг байгуулж Сангийн сайд Б.Жавхлангаар удирдуулсан. Тэгвэл өчигдөр /2025.03.17/ ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо.
Эрдэнэс Монгол ХХК, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйл ажиллагааны явцын мэдээллийг сонсож, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Хурлаас гарсан зарим саналуудыг Засгийн Газрын хуралдаан танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ
2025.03.17
2025.03.15
2025.03.13