Миний хөрөнгө нэмэгдээгүй, хорогдсон
“Ам нээвэл” зочны ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар оролцлоо.
Ерөнхийлөгчийн зүгээс сайдад нэр дэвшигчдийг давхар дээлтэй учраас дэмжих боломжгүй гэдэг хариу өгсөн. Харин АН-ын бүлгийн зүгээс давхар дээлтэй байлгах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгсөн гэдэг мэдээлэл бий. Энэ талаар тайлбарлахгүй юу ?
Ерөнхийлөгч өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна гэдэг чиглэлээр татгалзсан хариу өгсөн гэж ойлгож байгаа. Харин АН-ын бүлэг дээр УИХ-ын гишүүд дотроосоо сайд нарыг томилбол зүгээр гэдэг санааг Ерөнхий сайд гаргасан. Яагаад гэвэл өөрийнх нь Засгийн газар тогтвор сууршилтай байх талаас нь бодолцсон. Энэ саналыг нь бүлэг хэлэлцээд Ерөнхий сайдын саналыг хүндэтгэж үзсэн.
Танай нам фракцгүй нам болсон гэж намын дарга мэдээлэл хийж байсан. Гэхдээ сүүлийн сарын хугацаанд энэ байдал эсрэгээрээ харагдлаа ?
АН-ын шинэ даргын хувьд нэг АН байя, олон янзын фракц байх ёсгүй гэдэг зарчмыг өнөөдрийг хүртэл тууштай баримталж байгаа. АН бол олон намын нэгдэл. Олон намын нэгдэл тодорхой түвшинд үргэлжилж байдаг. Энэ утгаараа гаднаас нь харахад фракц мэт харагдаад байгаа боловч үндсэндээ АН-д фракц гэхээр зүйл байхгүй.
Олон нийт АН-ын доторх фракцуудаас болоод асуудлууд гацаанд ороод байна гэж үзэж байгаа?
Таван нам нэгдээд энэ намыг шинээр үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулах явцдаа тухайн намуудын гишүүд өөр өөрсдийн намын үзэл бодол дээр үндэслэгдсэн тодорхой бүлэглэлүүд үүсч байсан нь үнэн. Одоо тийм зүйл байхгүй гэдгийг би албан ёсоор хэлж байна.
Та бизнесийн салбараас УИХ-д орж ирсэн. Таны хөрөнгө орлого өнгөрсөн жилүүдэд хэр зэрэг нэмэгдсэн бэ ?
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү