Д.Ганхуяг: Төр эдийн засгийг тогтворжуулах, эрүүлжүүлэх үүрэгтэй
Шинэчлэлийн Засгийн газрын баасыг цэвэрлэхийн тулд шийдлийнхэн зовж буй гэх. Тиймдээ ч нэн тэргүүнд нууж, хаасан зүйлийг нь ил болгохоос ажлаа эхэлсэн тухай хамтрагчид ам уралдан ярьдаг. Иймээс энэ удаагийнхаа “Ярилцах танхим ”-д шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг урьж ярилцлаа.
-Төсвийг тодотголоо. Өмнөх Засгийн газар үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулж байсныг өрийн таазын хэмжээгээр бататгалаа гэх. Та үүнтэй санал нийлэх үү?
Санал нийлэхгүй байна. Шалтгаан нь асуултын агуулга нь энэ ажлын үйл явц, бодит байдалтай зөрж байна. УИХ 2012 онд шинэчлэлийн Засгийн газарт таван тэрбум хүртэл ам.долларын бондыг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргаж санхүүжилт босгох эрхийг УИХ-ын тогтоолоор өгсөн.
Эрх өгсөн үндэслэл нь гол нэрийн экспортын ашигт малтмалын түүхий эд үнэтэй үед сонгуулийн амлалтаас улбаалан хоёр тэрбум ам.долларыг бэлнээр, үүнээс нэг орчим тэрбум ам.доллар нь 2012 оноос хойш онуудад улсын төсөвт орох орлогыг урьдчилж зээл аваад тараачихснаас улсын төсвийн орлого бүрлэлт тэр хэмжээгээр дутагдсан.
Иймд энэ шийдврийг УИХ гаргасан болов уу гэж бодож байна. Уг нь УИХ бондын санхүүжилт босгох эрхийг Засгийн газарт өгөхдөө төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж болох байсан боловч, тэгээгүй нь санхүүжилтийг босгосны дараа нь шийдвэрлэх бодолтой байсантай холбоотой байх.
Засгийн газар дээрх шийдвэрийн хүрээнд 1.5 тэрбум ам.долларын Чингис, 300 гаруй сая ам.долларын Самурай бондын санхүүжилтийг гадаадын хөрөнгийн зах зээлээс босгосон. Гэвч УИХ энэ бондын зээлийг Засгийн газрын өрд хамруулах, төсөвт суулгахаар төсвийг тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэлгүй 1.5 жилийг өнгөрөөсөн.
Шалтгаан нь асуултын агуулга нь энэ ажлын үйл явц, бодит байдалтай зөрж байна.
Шалтгаан нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд УИХ-ын гишүүдийн 2/3-аас доошгүй саналын дэмжлэгээр хуульд өөрчлөлт орох заалттай холбоотой. Харин саяхан эвслийн Засгийн газар байгуулагдсаны дараа 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр энэ асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улс гадаад ч, дотоод ч нэг төсөвтэй болж, төсвийн үзүүлэлт бодит байдалд нийцсэн нь хамгийн том үр дүн юм.
Иймд энэ бондын санхүүжилт босгох, энэ санхүүжилтийг зарцуулахтай холбоотой нууж хаасан зүйл байх гэж бодож байна. Юунд зарцуулахыг Засгийн газар, УИХ-аас байгуулагдсан бодлогын зөвлөл зарчмын хувьд шийдэж, эцсийн шийдвэрийг Засгийн газрын хурлаар гаргаж байсан.
Мөн бондын санхүүжилтийн зарцуулалтын тайланг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамнаас УИХ-ын бүх гишүүнд нэлээд зузаан цагаан номоор гаргаж 2014 оны арваннэгдүгээр сард хүргүүлсэн, Зүгээр, хэр үр өгөөжтэй арга хэмжээнд санхүүжилтийг зарцуулсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх нь бол тусдаа асуудал байх.
-МАН засагт орсноор шинэчлэлийн Засгийн газрын нуун дарагдуулсан олон зүйлийг ил болгох эхний алхам тавигдлаа гэх дүгнэлтийг зарим хүн хийж эхэллээ. Таны хувьд энэ удаагийн хамтарсан Засгийн газрыг хэрхэн дүгнэж байна?
Өмнөх Засгийн газрын үйл ажиллагаа харьцангуй ил тод байсан гэж бодож байна. Хүчтэй цөөнхийн хяналт ч байсан. Энэ удаагийн шийдлийн Засгийн газрыг ийм, тийм гэж хэлэхэд арай эрт байна. Ер нь эдийн засгийн өсөлт саарч байгаа Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал, улмаар гүйцэтгэх эасаталын тогтворгой байдал юу юунаас ч чухал гэж хэлэх байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чуулганы тушаалтны сандал ширээ ярьсан тул УИХ-д хийх ажил их байгаа. Г эхдээ энэ нь У ИХ-ын удирдлагын багтай холбоогүй л дээ, Засаг солигдохоор дараагийн ээлжийн Засгийн газрын гишүүн болох гэсэн улстөрчид баярлаж, ихэнхдээ иргэдэд хохиролтой тусдаг.
-Юутай ч олон тоо ил болохтой зэрэгцэн Монгол Улс нэг төсөвтэй боллоо. Ингэснээр төсвийн гадуур зарцуулагдсан бондын мөнгөний учиг ч тайлацах болов уу ?
-Энэ талаар дээр ярьсан. Эвслийн засгийн газар байгуулагдаж. 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийснээр Засгийн газрын бондын болон бусад зээл хууль тогтоомжид заасны дагуу ил тод болсон. Харин Засгийн газар баталгаа гаргаж хувийн хэвшил, төрийн өмчийн аж ахуйн нэгж болон орон нутагт дамжуулан зээлдүүлсэн зээлийн асуудлыг нэгэнт зээл авсан байгууллага нь хүүгийн хамт төлдөг байх, энэ асуудлыг Засгийн газрын өр, зээлд хэрхэн тусгах талаар олон улсын эрх зүй, туршлагыг судалж өрийн эрсдлийн удирдлагын тухай хуулиараа зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.
Өмнө нь дамжуулан зээлдүүлсэн зээлийг авсан компаниуд хугацаанд нь төлөхгүй, эсвэл төлөх боломжгүй болж төр татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэрнийг төлөөлж төлж байсан тохиолдол бий. Энэ бол анхаарах ёстой асуудал.
-Гэхдээ бондыг эдийн засгийн эргэлтгүй, үр ашиг муутай төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан гэх дүгнэлтийг улс төрийн намууд болон эдийн засагчид хийж байна. Төсвөөс гадуур зарцуулсан хууль бус үйлдлээ цайруулахын тулд АН Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг УИХ-д өргөн барилаа гэж үзэж болох уу?
Бондын санхүүжилтээр хийгдсэн төслүүдийн үр дүнг тооцож үзэх нь мэдээж зөв. Өнөөгийн хөгжилтэй орнууд бүгд л Засгийн газар нь өөрөө олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгож чанартай дэд бүтцийг борлуулж байж хөгжсөн байгаа. Зөвхөн төсвийн орлогоос дэд бүтцийг санхүүжүүлж дуусгана гэхээр хэтэрхий урт хугацаа зарцуулдаг. Гол шалтгаан нь хувийн хэвшлийнхэн ашгийн түвшнээс хамаараад дэд бүтцийн төсөл болгонд хөрөнгө оруулалт хийдэггүйтэй холбоотой.
Зүгээр манай орны тухайд улсын чанартай зам ч гэсэн хөрөнгө оруулалтаа бараг л нөхөхгүй. Гэхдээ аймгуудыг нийслэлтэй хар замаар холбосон болон нийслэлийн түгжрэлийг багасгах зорилгоор гудамж төслийг хэрэгжүүлснийг буруутгах хүн байхгүй болов уу. Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийн тухайд бондын санхүүжилтийг босгох шийдвэрийг УИХ-аар гаргах үед л ярьж байсан даа. Төсөвт зээлийг оруулах талаар Засгийн газар хуулийн төсөл санааачлаад УИХ-аар хэлэлцэхэд хугацаа алдсан.
-Шулуухан хэлэхэд, татварын орчныг таатай болгож, эдийн засгийг эрүүлжүүлэх нэрийн дор өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн арга замаа эрэлхийлээд байгаа юм биш үү?
Энэ талаар дээр ярьсан, Дэлхий даяараа хямралтай энэ үед улс орнууд татвар, бизнесийн таатай орчин бүрдүүлж хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байна.Төр Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг бий болгох болон далд эдийн засгийг ил гаргаж эрүүлжүүлэх зохицуулалтыг хуульд заасны дагуу хийх үүрэгтэй байх аа. Ер нь эдийн засгийн өршөөлийг олон орон хийж тал хувь нь амжилтгүй болсон, яаж хийвэл амжилттай болдог талаар туршлагын судалгаа Засгийн газарт байх учиртай.
Тэр судалгаанаас янз бүрийн жижиг зүйлээс болж, ялгавартай байдалтай хийсэн нь амжилтгүй болсон байсан, Ер нь эдийн засгийн өршөөл гурван үндсэн зорилттой. Тэр нь гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг багасгах, орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, иргэддээ байгаа мөнгийг ил гаргаж хуулийн дагуу эдийн засгийн эргэлтэд оруулж эдийн засгийг эрүүлжүүлэх, Эдийн засгийн өршөөлийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс хийж байгаагүй болов уу.
Татварын өршөөлийг хийж байсан. Гадны байгууллагын судалгаагаар далд эдийн засаг их байна гэдэг. Энэ хуулийг 2012 оны сүүлчээс ярьж эхэлсэн. Хэрэв хардлага байгаа бол бондын санхүүжилтийн зарцуулалттай холбогдож хууль зөрчсөн асуудал байгаа гэж үзэж буй бол, энэ асуудлыг уг хуульд хамруулахгүй гэж зааж болно байх аа.
Бондын санхүүжилтээр хийгдсэн төслүүдийн үр дүнг тооцож үзэх нь мэдээж зөв.
-Нөгөө талаар эдийн засаг хямрахад уул уурхайн уналтыг хамгийн түрүүнд хөнддөг. Энэ нь ч зүйн хэрэг байх. Гэхдээ уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн олон ажлыг тань үнэлэхгүй өнгөрөөд байх шиг?
Манай улсын тухайд уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай. Нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбарын түүхий эд эзэлдэг. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр хэлбэлзэлтэй байдаг. Харин хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх төдийд тогтвортой байдаг, Өнөөгийн байдлаар экспортын гол нэр төрлийн ашигт малтмал болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ их бууралтгай, годруулбал 2011 онд нэг тонн нүүрснээс олж байсан орлогыг одоо гурван тонн нүүрснээс олж байна,
Мөн адилхан Төмрийн хүдрээс олж байсан орлого биет хэмжээгээр нь тооцоход 1:2 харьцаатай байна. 2012-2014 оны хооронд би гэхээсээ илүү Уул уурхайн салбарын хамт олон, яам агентлагт ажиллаж байгаа албан хаагчид сайн ажилласан. Мөн Засгийн газар ч хагас, бүтэн сайнгүй ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ямар ч байсан энэ хугацаанд хөрөнгө оруулалт их шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой өрсөлдөх чадвартай болсон.
Хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихдог байсан алт Монголбанкинд тушаагдаж гадаад валютын нөөцийг 500-600 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Өмнө нь Татвар нь өндөр болохоор аж ахуйн нэгжүүд Монгол улс экспортын татваргүй учир олборлосон алтаа экспортолдог, эсвэл далд бизнес болдог байсан байх гэж үзэж байна. Бензиний жижиглэнгийн үнийг хоёр жилийн хугацаанд тогтвортой байлгаж, иргэдээс гарах зардлыг ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр бууруулсан гэсэн тооцоо гарсан байна.
Гол үндэслэл нь түүхий нефтний биржийн үнээс бензиний хилийн үнийг тооцох аргачлалд шилжсэнээр, хилийн үнийг төрөл бүр дээр тонн тутамд 350 орчим доллараар бууруулсан болон монгол банктай бензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэнд байгаа болов уу.
-Лицензийг цахимаар олгож эхэллээ. Гэхдээ цахимаар олгох заалт хуулиас хайгаад олсонгүй. Тэгэхээр үүсэх аливаа маргааныг ямар хууль баримталж шийдвэрлэх болж байна аа. Цаашлаад энэ нь хууль бус юм биш үү. Уул уурхайн сайд байсан хүний хувьд тодорхой тайлбар хийх болов уу?
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн дарааллаар олгоно гэж хуульд заасан болохоос ААН-үүдийг очерлуулж, эсвэл онлайнаар явуулна гэж тусгайлан заагаагүй. Тэгээд Засгийн газар, УАБ болон мэдээллийн аюулгүй байдлын холбогдох байгууллагатай ярьж байгаад онлайнаар явуулж байгаа гэж ойлгож байна. Хөгжилтэй орнууд ихэнх нь ийм хэлбэрийн тусгай зөвшөөрлийг мэдээллийн технологи ашиглаж олгодог бөгөөд зорилго нь хэн нэгэн хүний нөлөөлөл, тухайн албан тушаалтны нөлөөллөөс ангид байлгахын тулд ашигладаг юм билээ.
Өмнө энэ тусгай зөвшөөрлийг очерлуулж олгодог, тэр нь асуудал дагуулж, ажил хариуцдаг албан тушаалтнуудын оролцоотойгоор булхай хийсэн нь тогтоогдож хэрэг төвөгт ороогдож, төрийн байгуулагын нэр хүнд, улмаар Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж ирсэн байдаг.
Одоо ч гэсэн тэр уршиг нь дуусаагүй. Тухайлбал. 106 тусгай зөвшөөрлийн асуудал. Шинэ зүйлийг хүлээж авах дургүй байх хандлага хаа ч байдаг гэдэг. Онлайнаар хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах программыг Ашигт малтмалын газар захиалж хувийн хэвшлийн компаниар хийлгэсэн байх, Программын нууцлал нь тэр компани болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан холбогдох төрийн байгууллагуудад л байгаа гэж ойлгож байна.
Ер нь аливаа тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх "шилэн” мэдээлэл технологийг ашигладаг болмоор байна. Энэ тусгай зөвшөөрлийн өргөдөл олгох үйл ажиллагаа төрийн холбог- дох байгууллагуудын иж бүрэн хяналт дор явагдаж байгаа гэж ойлгож байна.
Одоо ч гэсэн тэр уршиг нь дуусаагүй.
-УИХ өрийн дээд хязгаарыг энэ оны түвшинд нь баталчихлаа. Ингэснээр Засгийн газар гадаадаас зээл авах, аж ахуйн нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх боломжгүй болчихлоо. Одоо Засгийн газар ямар байдлаар ажиллах ёстой вэ?
Засгийн газрын саналын дагуу өр, зээлийн ДНБ-д эзлэх хэмжээг 58.3 хувиар баталсан. Цаашид хэрхэх ёстойг Засгийн газрын байр суурь, саналаас хамаарна.
-Мөн Монгол Улс 2017онд дампуурлаа зарлана гэх мессеж нийтэд түглээ. Энэ мэдээлэл баттай эсэх нь тодорхойгүй ч гадны хөрөнгө оруулагчид дахин даажих нөхцөл боломжийг бүрдүүлчихэж байгаа юм биш үү?
Өвөг дээдэс минь бидэнд энэ сайхан орныг үлдээсэн. Бидний үед дампуурах ёсгүй. Бид улс төржилтээ багасгаж хариуцлагатай ажиллах учиртай. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан байсан. Энэ мэдээллийн эх сурвалжийг төрийн холбогдох байгууллага судлах учиртай байх. Ер нь бол дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх, нэмэгдүүлэхийн тулд улсууд хоорондоо, компаниуд хоорондоо, үндэстэн дамжсан корпорациудаараа дамжуулан өрсөлдөж байгаа нь бодит байдал.
-Япон улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийг УИХ хаалттай хэлэлцсэн. Та хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
Энэ хэлэлцээрийг 2006 онд УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгээс Японы талд тавьж байсан. Мөн 2007 онд бас л ярьсан, Энэ Япон улстай байгуулж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр “Япон хувилбараар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, хамрах хүрээ нь өргөн байдаг” бол Монгол Улсын тухайд анхдагч хэлэлцээр нь болов уу. Тухайн үед судлаачдын дүгнэлтээр эхэлж Монгол Улс, Япон улстай энэ хэлэлцээрийг байгуулах нь асуудал багатай гэж үзсэн байсан.
Хэлэлцээрийн асуудлаар 2008 онд парламентыи бүлгийн гишүүдээс Ерөнхий сайдад асуулга тавьсан нь ч бий. Түүнчлэн 2009 онд С.Баяр дарга Япон улсад айлчлахдаа тэдний талд тавьж, Японы уг саналыг хүлээн авч, хоёр орны Засгийн газар энэ хэлэлцээрийг хийх болсноо хамтарч мэдэгдсэн. 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд Япон улсад хийсэн айлчлалын үеэр энэ хэлэлцээрийг байгуулах ажлын хэсэг байгуулахаар тохирсныг хоёр тал хамтарч мэдээлсэн. Ингээд хоёр талын ажлын хэсэг уг хэлэлцээр дээр таван жил ажиллаж ирсэн гэж бодож байна.
Ингээд 2014 онд Монгол Улсын ерөнхийлөгч Япон улсад айлчилж энэ хэлэлцээрийн тухайд хоёр тал зарчмын хувьд тохирсныг баталгуужуулсан гэж ойлгож байгаа. Хоёр тал тохирсноор энэ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө ам нээхгүй гэж тохирсон гэж ойлгосон. Япон улс олон оронтой Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулсан байдаг.
Хоёр орны хооронд энэ хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны хооронд ДХБ-ын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнестэй холбогдсон тусгайлсан эрх зүйн орчин бүрдэнэ.
Япон улс дэлхийн гурав дахь ч эдийн засагтай том зах зээл, энэ зах зээлд Монгол улсын бүтээгдэхүүн гаалийн татваргүй эсхүл хөнгөлөлттэй тарифаар борлогдох боломжтой болно гэж бодож байна.Түүгээр ч зогсохгүй Японы корпорациуд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг сүлжээтэй байдаг, Харилцан ашигтай хамтарч ажиллавал энэ сүлжээг ч ашиглах боломж бүрдэнэ гэж бодож байна.