О.Содбилэг: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжинэ
Зургийг Mongolnews.mn-ээс
2015.02.09

О.Содбилэг: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжинэ

 УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ сарын 4-7-нд Орхон аймгийн Баян-Өнд өр, Жаргалант суманд ажиллалаа.

Тэрбээр томилолтынхоо нэлээд хэсгийг боловсролын салбарынхан, сурагчдад зориулсан. Учир нь эрхэм гишүүнд хаягласан өргөдөл, санал, гомдлын дийлэнх нь дээрх салбартай холбоотой байдаг аж. БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжаар барих ерөнхий боловсролын 21 сургуулийн нэгийг Орхон аймагт төлөвлөөд буй. Тус сургууль болох “Эрдэнэт” цогцолбороос гишүүний орон нутаг дахь энэ удаагийн ажил эхэлсэн. Сургуулийн 40 жилийн настай барилгад 2300 хүүхэд гурван ээлжээр хичээллэж, завсарлагааны хамгийн сүүлчийн хонх 19.55 цагт дуугардаг.

Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр босгох 21 сургуулийг нэг зургаар барихтай холбоотойгоор тэдний бэлтгэсэн төслийг хайхрахгүй байгаа тул шинэ барилга нь биеийн тамир, урлагийн зориулалтын танхим, номын сантай байх, эсэхэд санаа зовж, холбогдох хүмүүст нь уламжилж өгөхийг сургуулийн захирал хүсэж байлаа. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ үед ийнхүү шинэ барилгатай болохоор шийдэгдсэнд сургуулийн хамт олон баяртай байна.

Мөн үүнээс өмнө байраа өргөтгөх өд шаардлагатай эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох хоёр тэрбум төгрөгийг улсын төс өвт тусгахад О.Содбилэг гишүүн сэтгэл гаргаж ажилласныг сургуулийн удирдлагууд онцолж, талархсанаа илэрхийлж байсан юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг тус сургуульд суралцаж байсан бөгөөд төрөлх сургуулийнхаа түүхт ойг тохиолдуулан бага ангийн хоёр бүлэгт таван сая төгрөгийн үнэ бүхий 40 ширээ, 50 сандал хүлээлгэн өгсөн юм.

25 ЦЭЦЭРЛЭГТ 30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙВ

Цагтаа шинэ, сайхнаараа шагшигдаж явсан эл аймгийн олон бүтээн байгуулалт он цагийн эрхээр элэгдэж, өсөн нэмэгдэж буй ачааллын өмнө өвдөг сөгдөж буйг боловсролын салбарынхны санал, хүсэлт илтгэнэ. О.Содбилэг гиш үүн аймгийн бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай тусгайлан уулзах үеэр шинээр нэг бус, нэлээд хэдэн цэцэрлэг барих шаардлагатай, урсгал засвар, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэх санал, хүсэлт цөөнгүй гарч байсан юм.

Тухайлбал, тус аймагт цэцэрлэгийн насны 600 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын босго давж чадахгүй, гэртээ хүм үүжиж байна. Үүнд наад зах нь 5-6 цэцэрлэг шаардлагатай. Сумын дайтай багтай энэ аймагт огт цэцэрлэггүй багууд ч бий аж. Аймгийн хэмжээнд огт цэцэрлэггүй гурван багийн нэг болох Цагаанчулуутыг цэцэрлэгтэй болгох гэж өнгөрсөн жилийн улсын төсөвт санО хүүжилтийг нь тусгасан ч Баянбулаг багт барихаар газар ухаад хаячихаж.

Хашаа татаж, газар ухахаас хэтрээгүй байтал он дуусаж, төс өвлөсөн мөнгийг нь Сангийн яамнаас татчихсан. Үүнээс гадна улс орны эдийн засгийн хямрал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг, эхээс нь гаргуулах хууль, эрх зүйн боломж бүрдүүлэхэд эрхэм гишүүнийг анхаарахыг хүссэн.

Одоогийн хуулиар өдөрт 1650 төгрөгт багтаан хоол, тэжээлийн зүйлээр хангагдах нормтой үр хүүхдийнхээ хоолны мөнгөнд бага ч болов нэмэр болохоос огтхон ч татгалзахгүй гэдгээ эцэг, эхчүүд уламжилжээ. Түүнчлэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж ажиллахыг хүсэж байлаа.

Учир нь тус төсөлд 10-аас доошгүй цагаар ажилладаг цэцэрлэгийн багш нарыг ээлжийн багштай болгож, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхц өлийг нь хөнгөлөхөөр тусгаад буй юм байна. Мөн өнгөрсөн онд орон нутаг дахь ажлын зохион байгуулалттай холбоотойгоор цэцэрлэгийн багш нар илүү цагийн мөнгөө авч чадааг үйгээ “ховлосон”. Хэдийгээр тэд “Өдөрт доод тал нь 10 цаг ажиллачихаад “илүү цаг”-ийн мөнгөө нэг цагаар л тооцож өгдөг” гэж гомдоллож байсан ч “Чамлахаар чанга атга” гэгчээр энэ жил илүү цагаар ажилласны хөлсөө элдэв асуудалгүй авчих юмсан гэцгээж байна лээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

“МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөн тэрбээр Орхон аймгийн нийт 25 цэцэрлэгт тус бүр нэг ширхэг иж бүрэн компьютерийг хувиасаа бэлэглэж, 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Ийнхүү багшийг хөгжүүлж, улмаар хүүхэд нэг бүрийн ирээд үйд үнэтэй хувь нэмэр оруулсанд цэцэрлэгийн удирдлагууд баяртай байлаа. Түүнчлэн тэрбээр өөрт нь хандсаны дагуу хөөцөлдөж, нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт тусгуулжээ.

Тухайлбал, Баян-Өнд өр сумын Баянцагаан баг болон Жаргалант сумын соёлын төвд үндэсний хөгжмийн зэмсэг, техник, тоног төхөөрөмж, 15 дугаар цэцэрлэгт дунд бүлгийн нэг ангид иж бүрэн тавилга, хоёр ширхэг компьютер хүлээлгэн өгсөн юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх сурагчдад зориулсан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сургалтаа энэ удаа ч зохион байгуулсан.

Сонирхол, чадвараа тодорхойлж мэргэжлээ зөв сонгохын чухал хийгээд ингээгүйгээс болж цаг хугацаа, мөнгө, ирээдүйгээрээ хохирч буй нийтлэг дутагдал, их, дээд сургуульд элсэхийн тулд юунд анхаарах шаардлагатай талаар шинжлэх ухаанч, сонирхолтой байдлаар зөвлөж, санал солилцдог эл сургалт эрдэнэтийнхэнд эчнээ танил болчихсон.

Өнгөрсөн жил тус сургалтад 1200 гаруй сурагч хамрагдсан бол энэ удаа 500 гаруй хүүхдэд ирээдүйгээ зурах эхний сонголт хийхэд нь тусаллаа. 2014-2015 оны хичээлийн жилд 12 жилийн сургалтын анхны “бүтээгдэх үүн”-үүдийг үйлдвэрлэж буй учраас ийнх үү төгсөгчдийн тоо буурсан байна. Хоёр өдрийн турш, дөрвөн удаа зохион байгуулсан энэ удаагийн сургалтыг О.Содбилэг гишүүнээс гадна доктор Д.Гомбо, Удирдлагын академийн багш, доктор М.Баянмөнх нар удирдан явуулсан юм. Мөн төгсөгчдөд мэргэжлээ сонгох, элсэлтийн шалгалтад бэлтгэхэд зориулсан “Шинэ алхам 2015” гарын авлага бэлэглэв.