Сонордуулга
Сонордуулга
Улс нь урт хугацааны тоггвортой бодлогогуй, эдийн засаг нь хэт улс төржсөн, упс төрчид нь лопулист, ард иргэд нь зөв ойлголт мэдээллийн дутагдалтай байдлаас шалтгаалан баялгийн үндсэрхэг үзэл газар авч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг элдэв төрлийн гүтгэлэг дайралт, дарамт шахалтхэрээс хэтэрсний улмаас тэдний ихэнх нь буцан гарч, харин бид ард нь эдийн засгийн хямрал, ажилгуйдэл, орлогын ба валютын хомсдол төгрөгийн ханшийн хяналтгүй уналттай хоцорсондоо дүгнэлт хийж төр засгийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг буцаан татах талаар боломжтой бүхнийг хийхийг зорьж, тэдний хөсөрдсөн итгэлийг эргүүлэн олж авахын тулд бизнес эрх зүйн орчны хамгийн таатай боломжуудыг олгохоо амлаж буй энэ өдрүүдэд дээрх бүх хүчин чармайлтыг нэг мөсөн үгүй хийх сөрөг үр дагавартай нэг дуулиант үйл явдал болсон нь Саусгоби сэндс ХХК-д маш их хэмжээний торгууль ногдуулж тус компанид ажиллаж байсан гадаадын гурван иргэнийг удаан хугацаагаар шоронд ял эдлүүлэх Монголын шүүхийн шийдвэр юм.
Анх энэ хэргийг манай хууль хяналтынхан авлигатай холбогдуулан үүсгэсэн ч нотлогдоогүй тул мөнгө угаасан улмаар мөнгө угаасан нь тогтоогдоогүй тул татварын хэрэг болж, ингэхдээ эхэндээ нуусан гэх татвар нь 234 тэрбум төгрөг байснаа эцэстээ 35 тэрбум болж буурсан. Тийм учраас гадаадын шинжээчид ба компанийн өмгөөлөгчид хэргийг зохиомол байх магадлалтай гэж хардаж буй төдийгүй манай зарим эдийн засагч, мэргэжилтнүүд ч ихээхэн эргэлзээ дагуулсан хэрэг гэж үзэж байгаа юм. Ардчилсан засаглалтай олон улс орны нэгэн адил манай улс ч Татварын тухай хуулийнхаа дагуу маргааныг иргэний журмаар шийдэх бүрэн боломжтой атал Эрүүгийн хуулийн зүйл заалт хэрэглэн гадаадын иргэдэд хүнд ял оноон компанийг дампууруулж болзошгүй их хэмжээний торгууль ногдуулж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд ирэх сөрөг нөлөөг улам нэмэгдүүлж байна.
Манай улсын Эрүүгийн болон бусад олон хууль' тогтоомж өнөөгийн нийгэм эдийн засгийн харилцааны өөрчлөлтийн хурдыг гүйцэхээ больж амьдралд нийцэхгүй болсныг дээр дооргүй ойлгож эрчимтэй өөрчлөлт хийх гэж оролдож буй энэ үедээ үр дагавар нь Монголын нэрийг олон улсын тавцанд сэвтээж мэдэх ийм хэргийг зориуд Эрүүгийн хуулиар шийдсэний зорилгыг ойлгоход бэрхшээлтэй юм.
Саусгоби сэндс ХХК нь 100% гадаадын хөрөнгө оруулалттай тул энэ компанитай холбоотой бүх л асуудал нь олон улсын түвшний хэм хэмжээнд яригдах учиртай. Гэтэл уг компанийн зүгээс олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагад хандан шалгуулж гаргуулсан дүгнэлтийг Монголын шүүх авч хэлэлцэлгүй ор тас орхисон нь хууль ёс дээдэлдэг улс орнуудын иргэдийн гайхширлыг төрүүлж байна.
Саусгоби сэндс ХХК нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 15.1 сая тонн нүүрс олборлож, 14.6 сая тонныг экспортлон, энэ хугацаанд олсон нийт орлогынхоо /ашиг биш/ 25 гаруй хувьтай тэнцэх буюу 190 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж Монгол Улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч, 1.2 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан том хөрөнгө оруулагч, бизнесийг дэмжигч компани билээ.
Нүүрсний салбарт хямрал үргэлжилсэн 2012-2014 онуудад аль болох олон ажлын байруудыг авч үлдэх бодлогыг компанийн орлого ашгаас дээгүүр тавин ажиллаж байгаагийн үр дүнд өнөөдрийн байдлаар 400 орчим хүнийг ажиллуулж тэр тооны монгол айл өрхийн амьдралыг боломжийн хэмжээнд авч явна.
Мөн Засгийн газартай байгуулсан концессын гэрээний хүрээн дэх үүргээ эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй өнөөгийн нөхцөлийг үл харгалзан бүрэн биелүүлж Монгол Улсад анх удаа 0,5 метр гүн хучилттай 110 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 км нүүрс тээврийн бетон замыг барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн нь манай улсад хүнд даацын авто замын шинэ стандартыг бий болгосон юм.
Татварын маргаанаар гадаадын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн 30 гаруй сарын туршид хилээр гарахыг нь хориглон байж мөрдөн шалгасан энэхүү хэрэг дээр гаргасан шүүхийн шийдвэр нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг бизнесийн эрх зүйн орчноор үл барам Монголд хүний эрх эрх чөлөөний асуудал ч эргэлзээтэй байгааг харуулж, ардчилал хөгжсөн орнуудын иргэдэд айдас төрүүлэхүйц мэдээлэл болон түгж байна.
Саусгоби сэндс ХХК-д тулгаж буй татварын хэрэг гэх энэхүү асуудлыг зөвхөн дотоодын бус мөн олон улсын нийтлэг хууль ёсонд нийцүүлэн зөв шийдэхгүй бол гадаадын иргэд хилсээр яллагдан хохирохын зэрэгцээ Монгол Улсын нэр хүнд унаж, нүүрлээд буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах арга замын нэг болох гадаадын хөрөнгө оруулалт татах зорилго хөсөрдөн, олон зуун монгол хүн ажилгүй болж, олон мянган өрх айлын амьдралын баталгаа байхгүй болно гэдгийг салбарын мэргэжлийн холбоодын зүгээс онцгойлон анхааруулж байна.