УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.02.11

Ж.Энхбаяр: Цэргийн алба хаагч зөвхөн хоол хувцас хоёр дээрээ л гомдол гаргах эрхтэй

 “Ам нээвэл” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо

-УИХ чуулганы дундуур үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын дундуур уулзаж оролцож байна. Байнгын хорооны ажлыг аваад удаагүй байна. Танай байнгын хорооны хувьд эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг боловсруулах тал дээр засгийн газартай хамтран ажиллаж байна уу ?

Засгийн газар хямралыг  даван гарах төлөвлөгөөг УИХ-д өргөн барих учиртай. Улс төрийн намууд хоорондоо зөвшилцөх ажлын хэсэгт би өөрөө орж ажиллаж байна. Улс төрийн намууд хоорондоо ажлын хэсэг гаргаад байна.

Энэ үүргийг өнөөдөр засгийн газар гүйцэтгэж хамтарсан газар УИХ-д хямралаас гарах төлөвлөгөөг оруулж ирэх ёстой ийм тохиролцоогоор одоо явж байна. Аюулгүй байдлын үйл ажиллагаа бол үндэсний аюулгүй байдал юм. Энд туссан хүрээндээ ажиллаж байна.

-Таны сая нэр дурьдсан байгууллагуудын удирдлагуудыг Засгийн газар солигдох болгонд өөрчлөөд байдаг. Энэ ер нь хэр зэрэг зөв бодлого вэ ?

Монгол улсад байгаа харьцангуй тогтвортой дөрвөн салбар байна гэж үзэж байна. Монгол банк, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам үндсэндээ улс төрийн удирдлага нь өөрчлөгдөж байгаа. Мэргэжлийн гол цөм нуруугаа харьцангуй бариад гарж байна уу даа гэж хардаг ганц нэг тохиолыг эс тооцвол.

Үргэлжлэлийг нэвтрүүлэгээс хүлээн авч үзнэ үү