Шилдгээр шалгарсан судалгааны ажлуудад батламж гардуулна
Батламж гардуулна
2015.02.12

Шилдгээр шалгарсан судалгааны ажлуудад батламж гардуулна

ХХАА Сайд Р.Бурмаа

ХХАА Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар ХХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд салбарын хөгжлийн ойрын болон хэтийн зорилго, зорилтыг эрдэмтэд, судлаачдын тооцоо, судалгаанд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгах, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа аж. 

Түүнчлэн салбарын эрдэмтэд судлаачдын оюуны нөөцийг Монгол орны газар тариалан, мал аж ахуйн хөгжлийг мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх хөшүүрэг болгон ашиглах механизм бий болгох чиглэлийн талаар ч хэлэлцэж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ”Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан цөөн орноос хамааралтай байдлыг арилгахад анхаарч өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх” зорилтын хүрээнд салбарын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны ажлыг дэмжих зорилгоор сайдын нэрэмжит грант олгох сонгон шалгаруулалт явуулсан.

Энэхүү шалгаруулалтын эзэн болсон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний инженерчлэлийн багийн “Тарнын овгийн зарим ургамлын зохицуулах үйлчлэлийн судалгаа”, Мал Эмнэлэгийн Хүрээлэнгийн “Бабедазол эм үйлдвэрлэх” бүтээлүүдэд ХХАА-н сайд батламж гардуулах аж.

Грантыг багууд судалгааны ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зарцуулах юм байна.