Я.Содбаатар: Эхлээд уналтыг зогсоож, дараа нь сэргэлт, өсөлтөө ярих ёстой
УИХ-ын гишүүн Я. Содбаатар
-Энэ удаад хэлэлцэж буй Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл нь өмнөхөөсөө хэр ялгаатай байгаа вэ?
УИХ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Парламентад суудалтай намууд хамтарч байгаа нь сандал ширээ эсвэл хэн нэгний захиалгаар нийлээгүй гэж бодож байна. Харин үүнд нийгмийн шаардлага байсан. Ялангуяа, эдийн засагтай холбоотой шаардлага их тавигдаж байгаа. Үнэхээр хамтарч байж өнөөгийн хямрал, нөхцөлөөс гарахгүй бол улам хүндрэх байдалтай боллоо.
Эдийн засаг уулын уруу тооромз үгүй өнхөрч байгаа машинтай адил байна. Эхний ээлжинд өнхөрч байгаа эдийн засгийн уналтыг зогсоох. Дараа нь сэргэлт, өсөлтөө ярих ёстой. Байдал маш хүнд байгаа учраас зогсоож авах нь чухал. Өмнө нь УИХ-аас гарсан шийдвэрүүд олон бий. Гэхдээ хэрэгжилт нь 10, 20-хон хувьтай. Тиймээс парламентад суудалтай намууд УИХ, Засгийн газрынхаа төвшинд ярилцаад эрдэмтэн судлаачидтай санал солилцоод хоорондоо уялдаатай, хатуу зохион байгуулалттай, эв нэгдэлтэйгээр энэ төлөвлөгөөг гаргаж ирэхгүй бОЛ сарнисан тоглолт хийх гээд байна.
Эсвэл хоорондоо зөрчилтэй байгаад байвал улам хүндрэнэ. Төлөвлөгөө гарсны дараа үүнийг дагаад олон зүйл тодорхой болно. Өмнө нь Эрчим хүч, Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр гарч байсан тогтоолууд тодорхой нэг салбар руу чиглэсэн буюу Засгийн газар, улс орны хэмжээний уялдаа холбоо тааруу байсан. Одоо үүнийг нь нэгтгээд уялдаа холбоог нь сайжруулах юм. Үүгээрээ ялгаатай.
-Танай намын бүлгээс гарсан саналууд хэр сайн туссан бэ?
АН, МАН зөвшилцлийн ажлын хэсэг бай- гуулж ажилласан. Энэ хүрээнд тохирсон нэг зүйл бол хүндрэл хямралаас гарахын тулд хэд хэдэн арга хэмжээ авах талаар гэрээ санамж бичиг зурсан. Үүний нэг нь хямралаас гарах төлөвлөгөөг батлан гаргаж, хамтарч хэрэгжүүлэх. Мөн өмнөх Засгийн газраас дэвшүүлж байсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр өнөөдөр хэрэгжих үндэслэлгүй боллоо. Олон зүйлээс бид буцахаас аргагүй болсон.
Тиймээс одоогийн Засгийн газар чиг шугамаа барьж явах бодлогын баримт бичигтэй байх ёётой. Бидэнд дутагдаж байгаа нэг зүйл бол гарц Асуудал байгааг мэдээд байгаа байж аль ч институт нь барьж аваад хийдэггүй. Асуудалтай нүүр тулж байгаа бол гарцаа бүгдээрээ хэлэлцээд, шийдээд явах хэрэгтэй. Бодит хямрал болсон уу гэвэл болсон. Өмнөх Засгийн газрын үед болсон болоогүй гэж маргадаг байсан. Эсвэл тоон дээр маргадаг байсан.
Шинэ Засгийн газар гарч ирснээс хойш ямартай ч нэг тоо, нэг ойлголттой болж эхэлж байна. Ингэснээр үүсээд байгаа нөхцөл байдлаа бодитоор үнэлэхэд түлхэц боллоо. Бид бүлэг дээрээ яриад тодорхой санал хүргүүлсэн. Мөнгө, төсвийн бодлого, бүтцийн өөрчлөлт, бодит секторыг дэмжих, татварын бодлого, зээл тусламжийн асуудлаар санал гаргасан. Юуны өмнө бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй.
Сүүлийн хэдэн жил бодлогын алдаа их гаргалаа. Гаднаас мөнгө оруулж ирээгүй биш оруулж ирсэн. Өмнөх Засгийн газар хамгийн их мөнгөтэй байсан. Гэвч бодлогын алдаа байсан учраас нэмэр болоогүй. Бодлогоо зассаны дараа бодит сектороо дэмжих, хөрөнгө баялагаа босгох, валютын урсгалаа нээх ажлаа хийгээд ирвэл болно гэж харж байгаа. Бодлогын алдаагаа засахын тулд мөнгөний бодлогын хүрээнд Монголбанкныерөнхийлөгч мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлж байгаа эрхийг хязгаарлъя.
Ингэснээр зах зээл дээр савалгаа үүсэх зэрэг асуудал гарахгүй. Нөгөө талаас нэг л өдөр Засгийн газартайгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж хэдэн тэрбумаар нь гаргадаг байдлаа засъя. Мөнгө хэвлэх гэж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч. хяналттай байя. Төсвийн алдагдал хоёр хувь байна гэж удаан явсан. Гэтэл сая дөрөв, таван хувиар баталлаа. Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийгээд төр төсвөөсөө дахиад таная. Боломж байгаа эсэхийг судлаад хоёр хувь руугаа тэмүүлье гэх зэрэг бодлогын хувьд засна.
-Бодит секторыг дэмжих чиглэлээр ямар саналууд байгаа бол?
Эрчим хүчний төслүүд олон жил яригдаж байна. Тэр дундаа томоохон цахилгаан станцуудын төслүүдэд зохицуулалт, бодлогыг нь гаргаж өгөөд явуулах УИХ-ын шат шатны тогтоолууд гарсан. Үүний хэрэгжилтийг хангах хэрэгтэй. Ингэснээр эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Мөн одоо бидэнд валютын урсгалыг нэмэхэд түлхэц өгөх зүйл бол алт хөтөлбөр. Т иймээс Гацууртийн орд болон бусад алтны олборлолтыг нэмэгдүүлэх. Болж өгвөл манай улс жилдээ 20- оос доошгүй тонн алт авч байж валютын урсгалдаа нэмэр болно. Мөн иргэд, тодорхой аж ахуйн нэгж дээр 70, 80 хувийнх нь хөрөнгө оруулалт хийгдсэн төслүүд бий. Хямралаас болоод гацсан.
Заримыг нь улс төрийн зорилгоор зогсоосон тохиолдол ч байгаа.Эдгээрийг санхүүгээр дэмжинэ. Энэ мэт тодорхой байдлаар ажиллах 50 санал хүргүүлсэн. Засгийн газар эдгээрийг авч нэгтгээд УИХ-д 80-аад саналтай хөтөлбөр оруулж ирсэн. Мөнгөний бодлоготой холбоотой зарим зүйл ороогүй. Үүнийг хэлэлцүүлгийн үед нэмэх боломжтой гэж харж байгаа.
-Тогтоолын төсөлд гадны хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд нилээдгүи анхаарал хандуулна гэж байгаа. Энэ нь хэр бодитой туссан байна вэ?
Нэг үеэ бодвол бидний талаар гадныхан гайгүй ойлголттой болж байна. Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын хуулиа өөрчиллөө. Улс төрийнхөө хүрээнд намууд хамтарч ажиллаж байна. Энэ нь гадна талдаа их зөв мессеж. Өөрөөр хэлбэл, дотооддоо улс төр нь тогтвортой байна гэсэн дохио өгч байгаа.
Бид хандлагын хувьд зөв болж байгаа боловч зарим нэг зүйл байна. Өмнөх Засгийн газар ганц том алдаа хийсэн нь итгэлийг алдсан явдал. Одоо түүнийг сэргээнэ гэдэг бараг шинээр итгэл олж авахаас хэцүү. Хөрөнгө оруулагчдыг удаа дараа хулхидсан. Тэгэхээр амаргүй асуудал.
Нэг, хоёр жилийн хугацаанд сэргэхгүй байж ч магадгүй. Хандлага зөв байгаад, уйгагүй явбал бүрэн сэргэх хүртэл хугацаа бий. Хөрөнгө оруулагчидтай уулзахад нэг зүйлийг хэлдэг. Тэд монголчуудаас бодит үйлдэл хүлээж байгаа. Тухайлбал, Засгийн газар Японы Засгийн газартай томоохон хэлэлцээр хийлээ.
Энэ бодит алхам. Эдийн засгийн хувьд чөлөөт худалдааны төвшинд очихуйц боломж нээгдлээ. Үүнтэй адил алхам хийх хэрэгтэй. Гэхдээ бид нэг гараараа эдийн засгаа сэргээе гэж байгаа ч нөгөө гараараа хөрөнгө оруулагчдыг үргээх ажлыг хийгээд байн.Саяхан Саусгоби Сэндс компанийн захиралд ял өглөө.
Баруунд бол энэ ойлгогдохгүй. Олон нийтийн бирж дээр гарсан компани шүү дээ. Тэр хүн бол цалингаа аваад ажиллаж байгаа зөвхөн л гүйцэтгэх захирал.Ийм хүн татвараас санаатайгаар зугтах логик байхгүй. Харин Монголдбол компанийн бараг 90 хувь нь хувийн өмчит хувь хүн, нэг айлын өмч байдаг. Хэрэв татвараас зугтсан бол тэр нь миний мөнгө, компани. Ийм сэтгэлгээ манайд байдаг.
Харин хэдэн мянган хүн хувьцааг нь эзэмшиж байгаа компанийг төлөөлж буй хүн татвараас зугтаагаад дундаас нь мөнгө зувчууллаа гэж бодоход тэр гүйцэтгэх захиралд нэг төгрөгийн ч ашиг өгөхгүй. Ашиггүй зүйлийн төлөө тэр хүн яах гэж ийм үйлдэл хийх юм. Энэ мэт асуудалд болгоомжтой хандах ёстой. Монгол Улс хөрөнгө оруулагчдыг хуулиар далайлгаж дарамталж, хөөж, хөрөнгө оруулж болохгүй юм байна гэсэн дохиог өгч байна.
Хэрэв манай хууль олон улстай харьцуулахад өөр, алдаатай байвал түүнийгээ засах хэрэгтэй. Олон улсын зах зээл, тавцан дээр нэг тоглогч нь болж тоглох гэж байгаа бол тэнд явж байгаа дүрэм журмыг нэгхэл нэг долгион дээр ойлголцдог байх учиртай.Тэгэхгүйгээр бид явахгүй. Намууд нь хамтраад мега төслүүдээ хөдөлгөж эхлэх гээд ер нь асуудал урагшлах гэж байна уу гэтэл энэ мэт асуудлыг гаргаж байна. Ийм үйлдлүүддээ анхаарах л хэрэгтэй.