Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ
Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв
2015.03.03

Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, авилгал хүнд сурталгүй хүргэх зорилтын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Цахим систем болон мобайл технологид суурилсан программ хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төрийн үйлчилгээний портал сайт нь иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх цонх байх бөгөөд тухайн портал сайтад орсон үйлчилгээнүүдээс өөрт шаардлагатай байгаа үйлчилгээг сонгон үйлчлүүлнэ.

Цахим хэлбэрт шилжих 25 үйлчилгээнээс эхний багц үйлчилгээ болох Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дараах үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжлээ. 

  • -Тээврийн хэрэгсэлийн жолоодох эрх сэргээх
  • -Тээврийн хэрэгсэлийн жолоодох эрхийн үнэмлэхний лавлагааны үйлчилгээ
  • -Тээврийн хэрэгсэлийн жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох
  • -Гадаадын иргэнд тээврийн хэрэгсэлийн жолооны эрхийн үнэмлэх сольж олгох
  • -Тээврийн хэрэгсэлийн жолоодох эрхийн үнэмлэх солих
  • -Тээврийн хэрэгсэлийн жолоодох эрхийн үнэмлэх олгох