Дэмжлэг үзүүллээ
2015.03.06
Зарим иргэнд дэмжлэг үзүүлэв
Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Дүүргийн удирдлагууд холбогдох байгууллагуудад хандаж хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд оруулах, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах зэргээр дэмждэг билээ.
Хаврын тэргүүн сарын Шинийн 15-ны билигт сайн өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 7-р хорооны иргэн Г.Агваандорж, 13 дугаар хорооны иргэн М.Тэмүүлэн, 8-р хорооны иргэн Г.Бадамцэцэг нарын эмчилгээний зардалд зориулж мөнгөн тусламж, 10-р хорооны иргэн Ц.Хуланд өргөө цагаан гэрийн дэмжлэг үзүүлэв.