Алтан мөрдөстэй дөрвөн генерал
Цол, Төрийн дээд шагнал
2015.03.19

Алтан мөрдөстэй дөрвөн генерал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов.

Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээсэн юм. 

Цэргийн дээд цол хүртсэн Ш.Лхачинжав, П.Доржсүрэн, С.Эрдэнэ нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цолыг гардуулан өгсөн бол Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал гадаадад томилолттой байгаа учир алтан мөрдөсөө хараахан гардаж авч амжсангүй. Ийнхүү Монголын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаныхаа түүхт 94 жилийн ойгоор алтан мөрдөстэй дөрвөн генералаар эгнээгээ өргөжүүллээ.