Энэ хавар холливудын хавар байна
Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл
2015.03.27

Энэ хавар холливудын хавар байна

Хотын дарга Э.Бат-Үүл эхнэрийн хамт улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ.

Түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр хэлэхдээ, энэ хавар Холливудын хоёр ч кино Монголд нээлтээ хийлээ. Холливуд, Монголын талаар кино хийж байгаад би хувьдаа их олзуурхаж байна. Холливуд бол дэлхийн киноны зах зээлийг эзэлсэн хүчирхэг төв. Одоогоор Холливудыг гүйцэж түрүүлэх газар гараагүй байна.

Харин энэ мундаг уран бүтээлчид Монголын талаар кино хийгээд дэлхийд түгээж байгаа нь үнэхээр том үйл явдал. Бид талархах хэрэгтэй. Холливудын киног үзсэн хүмүүс Монгол руу сая саяараа зочлох нь ойлгомжтой.