Женко Баттулгын “чимээгүй болсон” учир
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.04.03

Женко Баттулгын “чимээгүй болсон” учир

Төмөр замын нарийн царигийн цаадах улс төрчдийн нууж ядаж байсан мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга нийтэд ил зарлаж, басхүү нэлээдгүй шүүмжилснээр нэг хэсэг хэвлэл мэдээллийн эхний нүүрнээс салахаа болиод байсан.

Тэгвэл, сүүлийн үед түүний нам гүмхэн болоод байгаа учрыг ойрын эх сурвалжаас нь тодруулахад Женко Баттулгын ээжийнх нь бие чилээрхэснээр Солонгос улсад эмчлүүлж, сахиж байгаа бөгөөд ээжийнх нь биеийн байдал сүүлийн өдрүүдэд сайжирч байгаа сайхан мэдээтэй байна гэдгийг хэлсэн юм.

Ямар ч хүний хувьд, улс төрийн карьер, ажил төрлөөс илүүтэй эцэг эх, үр хүүхэд хамгаас эрхэм байдаг болохоор түүний энэ үйлдэл ч зөв юм. Тэрээр хэлэхдээ “ээжийгээ өндийлгөчөөд” ажилдаа орно хэмээжээ. Ямартай ч түүний ээжид урт удаан наслахыг ерөөж эрүүл энхийг хүсье...