Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хэлэлцлээ
“Аялал жуулчлал
2015.04.06

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хэлэлцлээ

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн “Монголын эдийн засгийн чуулган-2015” хоёр дахь өдрөө “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ болон цаашдын хамтын ажиллагаа” сэдвийн дор салбар хуралдаанаар үргэлжилсэн. Хуралдааны зорилго нь аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх хүрээнд жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмүү өртөг шингээж өсгөх зэрэг хоёр тулгуур асуудлаар санал солилцож, шийдэл эрэлхийлсэн юм. Салбар хуралдаанд *БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Аялал жуулчлал ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Индра болон хувийн хэвшлийнхэн оролцсон.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа олон бэрхшээл бий. Гэсэн хэдий ч төр засгаас энэ салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж дзлхийн хамгийн том үзэсгэлэнд голлох түнш орноор оролцох шийдвэрийг гаргасан. Монгол Улс “ИТБ-2015”-д түнш орноор оролцож, өөрийн орны түүх соёл, нүүдлийн соёл иргэншлийн талаар дэлхийн улс орнуудад сурталчлах, олон улсын байгууллагатай хамтран ажиллах зэрэг цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх өргөн боломжийг нээж байна.

“Монголын эдийн засгийн чуулган-2015”-ийн хүрээнд аялал жуулчлалын салбар хуралдааныг зохион байгуулж байгаа нь энэ салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээн онцолсон. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжлийг хязгаараж буй зүйлсэд дэд бүтэц, жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадал бага, бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, үнэ өндөр, жуулчны улирлын хугацаа богино, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, үйлчилгээний ставдарт аюулгүй байдал хангагдаагүй зэрэг хэд хэдэн зүйл багтаж байгааг ч тодотгосон.

Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ дэлхийн 140 орноос 99-д, Ази Ном- хон далайн 25 орноос 19-д бичигджээ. Тиймээс БОНХАЖЯ-ны зүгээс дээр өгүүлсэн аялал жуулчлалын салбарын хөгжлийг сааруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газарт өргөн барихаар ажиллаж байгаагаа дуулгалаа.

Мөн уг хөтөлбөр болон ИТБ-ийн дараа хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэн даруй шийдвэрлэх асуудлуудыг салбарын хэмжээнд хэлэлцүүлэн хэрэгжүүлэхээр тогтсон байна. Үүнд, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар болон УИХ- аар хэлэлцүүлэх юм. Хуулийн төсөлд жуулчны аюулгүй байдал, аялал жуулчлалын даатгалын багц, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийн асуудлыг нарийн тодорхой зохицуулах юм байна.

Мөн жуулчин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, үндэсний болон олон улсын нислэгийн компаниудын тоо, давтамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хуваарийг 12 сарын өмнө зарлуулдаг болох, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, аялал жуулчлалын бүс дагуу түр буудаллах цэг, нийтийн бие засах газар, хогийн цэг гээд жижиг гэлтгүй аялал жуулчлал хөгжихөд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа ажээ.

Энд нэгэн таатай мэдээг дуулгахад, ИТБ- гийн өмнөх долоо хоногт аялал жуулчлалын судалгаа хийдэг “ФҮР” байгууллагын явуулсан санал асуулгаар 2015-2017 овд ХБНГУ-ын нийт иргэдийн 4.2 хувь нь Монголд аялах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь ойролцоогоор гурван сая герман жуулчин гэсэн үг юм. Аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа олон асуудлаа төр, хувийн хэвшлийнхэн хамтарч шийдэж чадвал Монгол Улс дээр дэлхий нүд тусахад ойрхон байгааг оролцогчид хэлж байлаа