Тавантолгойг УИХ-аар хэлэлцсэний дараа эцэслэх нь улс орны эрх ашигт илүү нийцнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.04.07

Тавантолгойг УИХ-аар хэлэлцсэний дараа эцэслэх нь улс орны эрх ашигт илүү нийцнэ

УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Оюутолгой, Тавантолгой гэх мэт томоохон төслүүд гацаанаас гарч, ажил эхэлнэ гэдэг утгаараа энэ удаагийн чуулган ихээхэн үр дүнтэй болох учиртайг гишүүд хэлж байгаа юм. Хаврын чуулган ийнхүү нээлтээ хийсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Энэ хаврын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хуулийн төслүүдэд ямар байр суурьтай оролцохоор байна вэ? 

УИХ дахь МАН-ын бүлэг чуулган завсарласан хугацаанд ажиллах зарчмаа тодорхойлж орон нутагт ард, иргэдтэй уулзаж хууль сурталчиллаа.Түүнчлэн УИХ-аар цааш хэлэлцэх асуудлаар иргэдийнхээ санаа бодлыг сонссон Сая чуулганы нээлт дээр УИХ-ын дарга “Хаврын чуулганаар нийгэм эдийн засагт хэрэгтэй хуулийн олон төслийг хэлэлцэнэ” гэж хэлсэн Үүнд: Ирээдүйн өв, сангуудын тухай хууль, Тэтгэврийн шинэчлэл, Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг нийгмийн шинэч лэлтэй холбоотой томоохон хуулиудыг хэлэлцэнэ. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг улс төрийн ач холбогдолтой хуулиудыг хэлэлцэхээр байгаа

Үүнээс гадна Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Худалдааны тухай хууль, Үйлдвэрлэлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Цаашлаад хамгийн чухал нь тавантолгой, оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ гээд олон чухал асуудлыг бид хэлэлцэхээр болж байна. Үүний хамт бид ард иргэдийнхээ санал бодолд тулгуурласан, улс орныхоо эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах болно.

Ялангуяа Сонгуулийн тухай хуультай холбогдуулж аймаг, сумдад ажиллах явцдаа тэнд амьдарч байгаа иргэдийн санаа бодлыг сонссон. Үүний дүнд сонгуулийн тог тол цоонд нэлээд тодор хой зарчмын байр суурь тайгаар хаврын чуул ганд оролцохоор шийд сэн. Сонгуулийн тогтолцоо гэдэг нь хоёр намын Засгийн газарт хамтарсан гэрээнд заасан зүйлийг хэлж байгаа хэрэг. 

-Ерөнхий сайд чуулганы өмнөх өдөр олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй” гэж мэдэгдсэн. Үүнд яг ямар өөрчлөлт багтаж байгаа юм бол, бүлгүүд энэ талд саналаа нэгтгэсэн юм уу?

Үндсэн хуулийн тухайд 1992 онд энэ хуулийг батлалцаж байсан гишүүдээс гол цөм нь бүрдсэн, парламентад суудалтай улс төрийн намуудын оролцоог бүрдүүлсэн ажлын хэсэг гарсан. Сая намрын чуулган завсарласан хугацаанд энэ ажлын хэсэг нэлээд эрчимтэй ажилласан гэж ойлгож байгаа. Гэхдээ яг ямар өөрчлөлт хийхээр болсон талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой.

Өнөөдөр төрийн бодлогыг тогтвортой явуулахын тулд тодорхой өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдэгтэй санал нэг байна. Чухам 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдгээс өөрөө ямар өөрчлөлт байж болох вэ. Ард иргэдтэй уулзаж явахад хотуудын тухай өөрчлөлтийг их хөндөн ярьж байна. Сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болъё, сумын ИТХ-ын 21 хүний 11-тэй нь хуйвалддаг энэ асуудлыг таслан зогсооё гэдэг зүйлийг иргэд их ярьж байна. Энэ мэт томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. 

-“Тавантолгойн гэрээг үзэглэх юм бол хариуцлага тооцно шүү” гэдэг мэдэгдлийг УИХ-ын дарга чуулганы нээлтэд хийчихлээ. Үүнд МАН-ын бүлэг ямар байр сууринаас хандах вэ? 

Тавантолгойн асуудлаар бидэнд ямар нэгэн материал ирүүлээгүй байна. Сая УИХ-ын дарга Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг гишүүдэд тарааснаа хэлсэн. Тэгэхээр эхлээд бид материалтай нь танилцаж байж байр сууриа илэрхийлнэ. Өмнө нь бид хэлэхдээ Тавантолгойн хэлэлцээр нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн байхаас гадна ард иргэдэд амласан ажлаа дуусгаж, Хүний хөгжил сангаас олгох ёстой 1072 хувьцааг амь оруулж, үр өгөөжийг нь хүртдэг байх шаардлагыг тавьж байсан. Зарчмын энэ байр суурь одоо ч хэвээрээ байгаа гэж ойлгож болно. 

-Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх ёстой гэдэг зүйлийг их ярьж байна. Үүн дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? 

Мэдээжийн хэрэг энэ бол стратегийн ач холбогдолтой ордын тухай асуудал. Тийм учраас УИХ- ын хараа хяналтад байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-аас өмнө нь баталсан хууль тогтоолтой нийцэж байгаа эсэхийг хянахын тулд УИХ-аар оруулж шийдэх ёстой. Яагаад гэвэл энэ асуудлыг УИХ-аар оруулсны дараа эцэслэн шийдэх нь улс орны эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байгаа.

УИХ-аас баталсан хуулиудын хүрээнд асуудлыг ярих учиртай. Тийм учраас өмнө нь гаргасан шийдвэрүүд өмнөхтэйгөө нийцэж байна уу үгүй юү. Цаашлаад ард түмэнд амласан 1072 хувьцааны асуудал хэрхэн шийдэгдэж байна гэдгийг харах хэрэгтэй. Эцэст нь УИХ хариуцлагыг хамт хүлээнэ. Тийм учраас УИХ-ын хяналтан дор энэ асуудлыг шийдэх ёстой. 

-Ерөнхийлөгчийг УИХ- аас томилдог байна гэсэн заалт холбогдох хуульд орж магадгүй гэдэг мэдээлэл гараад байна л даа. Энэ талаар намууд ямар нэгэн тохиролцоонд хүрсэн зүйл бий юү? 

Энэ талд ямар нэгэн тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй. Тодорхой асуудлыг ажлын хэсэг УИХ-д оруулж танилцуулах учиртай. Үүний дараагаар бүлгүүд дотооддоо ярилцсаны дүнд байр сууриа нэгтгэх юм. Гэхдээ одоогоор яг таг тохиролцсон зүйлгүй байна. 

-Сонгуулийн хуулиар 38:38 гэдэг хувилбарыг хамгийн боломжит хувилбар гэх хэсэг байна. Танай бүлгийн хувьд энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөх үү? 

Үгүй. Тийм боломж байхгүй.

-Энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг батална гэж байгаа. Тэгэхээр ер нь МАН сонгуулийг ямар тогтолцоогоор явуулбал зүйтэй гэж харж байна вэ? 

Манай нам аль болох мажоритор тогтолцоо руу тэмүүлнэ. Мөн сонгуулийн саналыг хар машинаар биш гараар тоолно гэж хамтын гэрээнд тусгасан. Тиймээс гэрээнд заасан заалтуудаа хэрэгжүүлэхийн тулд намууд байр сууриа илэрхийлж ажиллах байх гэж бодож байна. Ер нь ч орон нутагт ажиллаж байх явцад ард иргэдийн зүгээс “Намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог болиулаач, олон нийтээсээ шууд сонгодог болгооч” гэдгийг хэлж байна лээ.

Тийм болохоор МАН энэ зарчмын байр сууриндаа бат зогсох болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээ ард түмэн сонгодог тогтолцоог бид дэмжинэ. Нэг үгээр бол, барьж, тэмтэрч үзэж байж өөрсдийг нь төрд төлөөлөх гишүүдээ сонгодог байхыг иргэд хүсч байна. Бид иргэдээ дэмжинэ.