Засгийн газарт хамтарсан намууд халаа сэлгээг их хортойгоор хийж байна
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатартай ярилцлаа.
-З.Энхболд дарш АН фракцгүй нам болно гэж 25 жилийн ойн хурал дээрээ зарлалаа. Та МҮДН фракцыг тэргүүлдэг. Фракцгүй байхыг дэмжиж байна уу?
Нам нь тодорхой үзэл бодол нийлсэн бүлэглэлийн нэгдэл. Мөн дотор нь үзэл бодол ойрхон, аливаа зүйлийг ярилцаж, зөвшилцдөг хүмүүс байдаг. АН-ыг үүсгэн байгуулах суурь дэвсгэрийг Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо бүрдүүлсэн. МАХН-аас тусгаарлан нам байгуулсан Д.Бямбасүрэн гуай, М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс ч сүүлд манай намд нэгдсэн. Үндсэндээ АН-ыг тулж босгосон гурван бүтэц тус тусдаа фракц болсон.
Одоо ч хэвээрээ байгаа. Фракц бол намд байдаг эрүүл үзэгдэл. Намын дарга 25 жилийн ойн хуралд үг хэлэхдээ фракцгүй болно гэсэн. Яагаад фракцгүй нам болох ёстой гэж үзэж байгаагаа ч тайлбарласан. Фракцуудын үйл ажиллагаа нь олон улсын жишиг, үндсэн зорилго чиглэлээсээ хазайсан учраас ийм асуудал хөндөж байна. Намд эрүүл ашиг сонирхолд нэгдсэн фракц байхыг үгүйсгэхгүй. Фракц тодорхой хэм хэмжээнд байх ёстой. Түүнээс биш, өнөөдөр үгүйсгээд маргааш нь алга болно гэж байхгүй.
-АН зургаан фракцтай гэдэг. Тэргүүлэгчид нь уулзаж, намаа фракцгүй болгоё гэсэн шийдэлд хүрсэн хэрэг үү. Эсвэл энэ талаар огт яриагүй юу?
З.Энхболд дарга УИХ-ын чуулган эхлэхийн өмнө намын бүлгийн гишүүдтэй санал солилцсон. Тэгэхдээ фракцгүй АН байгуулахын төлөө явъя гэсэн санаачилгаа хэлсэн.Фракц удирдаж яваа хүмүүс энэ асуудлаар нэгдэж ярьсан, санал боддоо хуваалцсан зүйл байхгүй. АН бол нэгдмэл нам. Ардчилсан намын дүрэмд фракц гэсэн ойлголт огт байхгүй.
Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөөгүй байгаа учраас түүнд зохицсон АН-ын дүрэм хүчин төгөлдөр байгаа. Гишүүд энэ дүрмийг мөрдөх ёстой. Намын дүрмэнд фракци гэсэн ойлголт тусгаагүй учраас байхгүй болгоно гэдэг нь ч утгагүй. Харин МАН-ын дүрэмд тодорхой хэсэг бүлэг хүмүүс нэгдээд намд дотор жигүүр байгуулж болно гэсэн заалт байдаг. Фракц гэж ярьсаар байгаад л ийм үзэгдлийг томруулсан.
Манай нам дотор ч ийм яриа хүчтэй явдаг байсан. Үндсэндээ олон нам нэгдсэнтэй холбоотойгоор үзэл бодлын ялгаатай нэгдлүүд үүсэж байсан тал бий. Ардчилсан нам зургаан фракцтай гэж ярьж байна. АН-ыг байгуулах суурь болсон гурван холбооны дэмжигчид тус бүртээ үзэл байлаа. Сүүлд намын даргын хэлсэнчлэн сандал ширээний төлөө, хувийн эрх ашгийг дэмжих бүлэглэлд шилжсэн тал бий. АН-д бий болсон бүлэг фракцын зохион байгуулалт буруу гэдгийг намын дарга хэлсэн. Гэхдээ огт фракцгүй байна гэдэг өрөөсгөл. Харин эрүүл үү, үгүй юү гэдэгт нь онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй.
-Фракцын засаглалтай болчихлоо гэсэн шүүмжлэл өрнөдөг. Үүнийг л засах гээд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөн эрүүл, шударга, ил тод байх зарчимд шилжүүлэх гэж байна уу. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Фракцын засаглал тогтлоо гэж хүмүүс шүүмжилж болно. Гэхдээ хүмүүсийн шүүмжлэлд тулгуурлаж, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилж буй юм биш. Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн, цаг нь ч ирсэн. УИХ-ын Хаврын чуулганы сүүлчээр энэ хуулийг хэлэлцэнэ. Намын санхүүжилт гэх мэт маргаан дагуулаад байгаа олон асуудлыг өөрчилж, зөв голдиролд нь оруулна.
-Намд үйлчилсэн хүнийг хэн байсан ч хамаагүй албан тушаалд томилж төрийн албаа бусниулж байна. Энэ тогтолцоог халж, мерит буюу чадвар, мэдлэгтэйг нь дэвшүүлдэг зарчимд шилжүүлэхээр Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх гэж байна. Энэ буруу жишгийг бас л фракцууд бий болгосон.
Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн. Нам дагасан бүлэглэлүүд төрийн албанд өөрийн хүнээ шургуулах, халаа сэлгээ хийх үзэгдэл өнөөдөр ч хүчтэй байна. Саяын байгуулсан “Шийдлийн” Засгийн газрын үед улам ил цагаан боллоо. Засгийн газарт орсон намын боловсон хүчнүүд төрийн албанд шургалах үзэгдэл газар авлаа. Жишээ нь, Хөдөлмөрийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд өөрийн хүнээ шургуулж эхэллээ. Шүүмжлээд байсан улс төрийн хүчин нь Засгийн газарт хамтрангуутаа төрийн албаны халаа сэлгээг их хортойгоор хийж байна. Төрийн албаны хуулийг даруй өөрчилж, чадвар, мэддэгтэй хүн ажиллуулдаг зарчимд шилжүүлэхгүй бол аюул дагуулах нь.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ. Та хувьдаа Үндсэн хуулийг өөрчлөхдөө юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүнээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэгт Үндсэн хуулийг бичилцэж, баталж байсан УИХ-ын гишүүд, намуудын төлөөлөл багтсан. Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй бодол нэгдэж, фракц болдог. Сүүлд нь нам доторх хүчний харьцаанд зохицсон хэд хэдэн бүлэглэл үүссэн.
-Фракц бол нам дотор бодлогын өрсөлдөөн явуулж, эерэг үр дүнд хүргэдэг сонгодог жишигтэй. Манай улс төрийн намын фракцууд албан тушаал хуваах, хувийн эрх ашгаа хамгаалах үйл ажиллагаа явуулж, буруу жишиг үүсгээд байгаа учраас усттая гэж хэлсэн юм болов уу?
Фракц анхандаа сонгодог утгаараа ажилладаг байсан. Ардчилсан социалист хөдөлгөөн, Социал демократ нам зүүний үзэлтэй байсан. Тэд зүүний баримжаатай бодлогыг дэмжинэ. Ардчилсан холбооныхон ч өөрийн үзэл бодолтой байлаа. Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн нам либерал үзлийг хадгалдаг байсан. Эдгээр нам ардчиллын төлөө нэгддэг боловч өөрсдийн үзлээ хамгаалсан бодлогын өрсөлдөөн үүсгэж гэдэгтэй би хувьдаа санал нийлдэг. “Дордохын долоо” гэж нэрлэдэг заалтуудад илүү анхаарал хандуулж байх шиг байна. Долоон өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. 3-4-өөс бусдыг нь үлдээх ёстой.
Долоон заалтаас УИХ- ын гишүүн сайдын алба давхар хашиж болох эсэх, хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн хэд нь оролцвол хүчинтэйд тооцох зэргийг шийдэх байх. Одоо 39 гишүүн хуралд оролцоход хууль батлах боломжтой. Өмнө нь 51 гишүүн оролцож байж хууль баталдаг байсан. Ажлын хэсгийнхэн нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар гаргасан, анх батлахад хөндөж байсан саналуудыг ярилцсан байна лээ. Удахгүй намын бүлэг УИХ-ын Байнгын хороод, нэгдсэн чуулганд танилцуулга хийх байх. Тухайн үед нь гишүүд санал бодлоо хэлнэ биз.
Сүүлийн үед “Засаглалын хямрал” хэмээн ярьж буй зүйлийг ч Үндсэн хуулийг өөрчилж байж засна. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын ажлын уялдаа холбоог Үндсэн хуулиа өөрчилж зохицуулахаас өөр аргагүй. Жишээ нь, Засгийн газрын тэргүүн нь кабинетаа байгуулах эрхтэй байх, үүнд нь УИХ, Ерөнхийлөгч ямар байр сууринаас хандах, оролцохыг нэг ,бүрчлэн тусгаж өгөх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдалд ойлгомжгүй асуудал гарсаар байгаа.
-УИХ Казиногийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Та казино байгуулахыг дэмжиж байгаа юу?
Сингапур 2006-2008 онд хоёр казино байгуулсан. Тухайн үед Сингапурын ерөнхий сайд асан, саяхан талийгаач болсон Ли Куан Ю иргэддээ хандаж “Муу үр дагавраас болгоомжилж байвал казино байгуулахгүй байж болно. Гэхдээ байгуулбал улсын эдийн засагт өндөр ашиг өгнө. Гол нь дагаж ирэх муу үр дагаврыг нь хянах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Казиног байгуулахад муу үр дагавар гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс сөрөг үр дагавар үүсгэхээс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. “Буян”гийн Б.Жаргалсайхан казино байгуулна гэдэг нэг асуудал. Казиног тойрсон үйлчилгээний бизнесийг цогцоор нь хөгжүүлэх нь чухал гэж ярьж байна лээ.
Түүний энэ саналыг дэмжиж байна. Казиног хууль ёсонд нийцэхгүй үйл ажиллагаа дагадаг нь нотлогдсон. Мөн эдийн засгийн өндөр үр ашиг өгдөг нь ч нотлогдсон. Тэгэхээр казиногоос эдийн засгийн өндөр үр ашиг хүртээд сөрөг үр дагаврыг нь бууруулах нь чухал. Энэ бол казино байгуулах хуулийн шийдэл, түүнийг нь хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын үр дүнгээс хамаарна. Хорих тусам бурууддагийг архи, тамхийг хязгаарласан хууль баталж бид мэдсэн. Тиймээс казино байгуулаад зөв зохистой ажиллуулах ёстой гэж бодож байна.