Зургаан сар үргэлжилсэн "Дуулиан" өндөрлөлөө
"Дуулиан 2020"
2015.04.22

Зургаан сар үргэлжилсэн "Дуулиан" өндөрлөлөө

"Дуулиан 2020" футзалны хөлбөмбөгийн тэмцээний аваргууд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорчээ. 30 гаруй мянган тамирчин зургаан сарын хугацаанд өрсөлдсөний эцэст шилдгүүдээ ийнхүү шалгаруулжээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл-ийн дэмжлэгтэйгээр зохиогдсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Дуулиан 2020” футзалны хөлбөмбөгийн тэмцээний 2014-2015 оны улирлын тоглолт явагдаж нийт 5 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй 10 төрөлд аваргуудаа тодруулжээ. Энэ удаагийн тэмцээн гурван үе шаттай явагдсан бөгөөд эхний шат өнгөрсөн намар болж сургууль, албан байгууллагууд тус бүрдээ аваргуудаа тодруулсан байна. Харин хоёр дахь шатанд дүүргийн аваргуудаа шалгаруулж сүүлийн шатанд Улаанбаатар хотын футзалны хөлбөмбөгийн аваргууд тодорсон нь энэ ажээ.

Дуулиан-2020 тэмцээний хөвгүүдийн багийн аваргууд

11 нас Хүчит чулуут ХХК ивээн тэтгэгчтэй 24-р сургууль

13 нас Хас банк ивээн тэтгэгчтэй 40-р сургууль

15 нас ХХбанк ивээн тэтгэгчтэй 14-р сургууль

17 нас I Concept ХХК ивээн тэтгэгчтэй 20-р сургууль

20 нас МҮИС-ийн баг

Дуулиан-2020 тэмцээний охидын багийн аваргууд

11 нас Ард даатгал ивээн тэтгэгчтэй 107-р сургууль

13 нас   Миг даатгал ивээн тэтгэгчтэй 92-р сургууль

15 нас 57-р сургуулийн баг

17 нас 41-р сургуулийн баг

20 нас МУБИС