Нийслэлийн МАН-ынхан хотын хөгжлийн талаар хэлэлцэв
“Хотын хөгжил-Залуусын оролцоо” илтгэлийн тэмцээн боллоо
2015.04.16

Нийслэлийн МАН-ынхан хотын хөгжлийн талаар хэлэлцэв

Нийслэлийн МАН-ын намын хорооны 90 жилийн ой угтсан 26 хоногийн аян үргэлжилж байна. Тусгаар тогтнолын ордон болон гадаа талбай хөл хөдөлгөөн ихтэй байна.

Өнөөдөр  Нийслэлийн МАН-ын хороо болон Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос хамтран зохион байгуулсан “Хотын хөгжил-Залуусын оролцоо”  илтгэлийн тэмцээн боллоо. Тэмцээний II шатанд 22 илтгэгч хотын хөгжлийн асуудлаар хэлэлцлээ. Тэмцээнд оролцогчид нийслэл хотын тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг илэрхийлсэн илтгэлүүдийг сонсгов. Дэлхийд ганцхан хоттой бид хөгжлийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэйг илтгэгчид онцолж байв.

Хотын өмнө тулгамдаж байгаа төвлөрөл, агаарын бохирдол, шилжилт хөдөлгөөн, суурьшил байршил, хотын соёл, нийтийн тээвэр, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэг  гээд бүхий л асуудлыг оюутан залуучууд илтгэлдээ тусгаж, гарах арга замын талаар өөрсдийн санал бодлоо дэвшүүлсэн. 

Илтгэлийн тэмцээнд ”УБ хотын хөгжилд  тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Далайбаяр тэргүүлж, “Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөв байдал” сэдвээр Их засаг Хууль зүйн сургуулийн оюутан О.Билгүүн хоёрдугаар байр, “Цаг үеийнхээ хөдөлгөгч хүч нь залуус байдаг” илтгэлээр МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн оюутан Э.Ганчулуун нар гутгаар байр эзэлж  өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Хотын хөгжлийн төлөө цугларсан залуучуудад Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй талархсанаа илэрхийлж, батламж гардууллаа.