Зургаан оюутанд тэтгэлэг олгохоор болжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.11.24

Зургаан оюутанд тэтгэлэг олгохоор болжээ

Польш хэл, судлалын чиглэлээр тус улсад суралцах зургаан Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо.

Мөн  Польш судлалыг дэмжих хүрээнд Польшийн талын санхүүжилтээр МУИС-д польш хэлний мэргэжлийн багшийг томилон ажиллуулахаар болсон байна.

Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй албаны хүмүүстэй уулзах үеэрээ   ярилцаж шийдвэрлэжээ.

Уулзалтын үеэр  хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, үйл ажиллагааны чиглэлийн талаар харилцан санал солилцжээ.

Сайд Л.Гантөмөр дэд маршалын Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсч, тухайн айлчлалын үр дүнд Монгол-Польшийн боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд ахиц гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.