УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.10.03
Б.Бат-Эрдэнэ 500 ам.доллараар “торгуулав”
Азийн наадамд манай баг тамирчдыг удирдаж яваа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хувиасаа багагүй зардал гаргаж яваа бололтой.
Ногоон дэвжээнд хөлсөө урсгаж явсан тэрээр тамирчдын сэтгэлзүйг сайн мэдэх нэгэн. Тиймээс амжилт гаргасан тамирчдаа урамшуулахаар, нөгөөтэйгүүр монгол ёс заншлыг бодож хадаг, мөнгөн аяга тэргүүтнийг хувиасаа багагүй зардал гарган авч явсныг хэвлэлүүд мэдээлж буй.
Тэгвэл боксын 56 кг-ын жинд амжилтаа луйвардуулсан Н.Төгсцогтын бичлэгийг хянаж үзэх талаар шүүгчдийн зөвлөлд гомдол гаргаж, протест бичсэн нь 500 ам.долларын өртөгтэй байсан бөгөөд “ Б.Бат-эрдэнэ гишүүн л төлсөн байх, бидэнд мөнгө байхгүй юм чинь” хэмээн тамирчид ярьж байна.