Хятадад тусгай тэтгэлгээр суралцах оюутнуудыг энэ сараас сонгон шалгаруулна
Хамтран ажиллах бичигт гарын үсэг зурлаа
2015.04.23

Хятадад тусгай тэтгэлгээр суралцах оюутнуудыг энэ сараас сонгон шалгаруулна

Ирэх таван жилд 1000 оюутныг БНХАУ-ын их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэдтусгай тэтгэлгээр суралцуулахаар боллоо.

Монгол Улсын БСШУЯ болон БНХАУ-ынБоловсролын яам хооронд байгуулах “Монгол, Хятадын Солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах тухай санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж, БНХАУ-аасМонгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун гарын үсэг зурсан юм. Тэрбээр ярихдаа “Тусгай тэтгэлэгт жил бүр 140 магистр, 40 доктор, 20 бакалавр хамрагдана. Мэргэжлийн хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хэрэгцээтэй хөдөө аж ахуй, мал аж ахуй, геологи, боловсрол, соёл урлаг гэх зэрэг арван чиглэл багтаж байна. Мэргэжлийнчиглэлийг Монголын талын хүсэлтээр харилцан ярилцаж өөрчилж болно” гэв.

Хятад улсын тусламжаар босох 21 сургууль хэзээ баригдахыг лавлахад:

Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын талын тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар хотод 21 сургуулийг барих, өргөтгөх ажлыг энэ жилдэээхлүүлнэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрУлаанбаатарын сургуулиудын орчинг сайжруулахад тус нэмэр болно гэж найдаж байна гэв.Энэхүү санамж бичгийг 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр байгуулжээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролд зарж байгаа мөнгө тухайн хүнийгсурсан мэргэжлээрээ ажиллаж амьдрахад нь оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Японд сурсан инженерүүдэдэлектроникийн ажлыг өөрөө бий болгоод, аж ахуй эрхлээд явах чадварыг суулгах талаарбид Японы талтай яриад байгаа юм. Хятадын тухайд ч бид магистр, докторт суралцаж байгаа залуучуудаа бие даан хөгжөөд явахуйц сайн сургуулиуд, сайн хөтөлбөрийг санал болгох юм. Дэлхий дахинд сургууль төгссөн хүнд ажил бэлтгэх гэхээсээ ажлаа өөрөө бий болгохцаг үед ирээд байна. Үүнийг мэдлэгийн нийгэмгэж нэрлээд байгаа юм. Олон улсад суралцуулах шалгуур тодорхой байдаг.

Япон оюутан элсүүлж авдаг журмынхаа дагуу авдаг. БНХАУ ч оюутан элсүүлэхжурмынхаа дагуу л авч ирсэн. Шинэ шалгуур бодож олох гэхээсээ тухайн сургуулийн шалгууруудыг тавиад явна.Аль болох нэр хүндтэй суралцаж чадах, сурах арга барил эзэмшсэн залуучуудыг сонгоншалгаруулна. БНХАУ-д суралцах оюутнуудын хувьд хоёр зүйлд онцгой анхаарч байна. Нэгдүгээрт сайн сургууль байх. Дэлхийн шилдэг 100-200 сургуульд багтаж байгаа сургуульд хүүхдээ явуулах талаар Боловсролын яамтай нь түлхүү ажиллана.

Жишээлбэл ОХУ-д хамгийн нэр хүндтэй сургуульд жил бүр бид арван оюутан тэтгэлгээр сургадаг. Үүн шигээ солилцооны хөтөлбөрийн хүрээнд аль болох нэр хүндтэй сургуулиудруу явуулна. Хоёрдугаарт Хятад улсадболовсруулах салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, малын түүхий эдийг дахин боловсруулах чиглэлээрбиологи, биотехнологийн хүмүүс амжилт гаргаж байгаа учраас аль болох Хятад оронд ямар салбар түлхүү хөгжиж байна. Бидэнд хэн хэрэгтэй вэ гэдгийг бодолцож сонголт хийнэ. Боловсрол соёлын мэргэжлийг орхигдуулахгүй” гэв. Сонгон шалгаруулалтыг энэ сардаа багтаан хийж эхлэх гэнэ.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 21 сургууль хаана баригдахыг сайдаастодруулахад: Сонгинохайрхан дүүрэгттаван сургууль, Баянзүрх дүүрэгт гурван сургууль, Хан-Уул дүүрэгт гурван сургуульгэх мэтчилэн төлөвлөсөн. Ажлыг энэ жил эхлүүлнэ гэдэг амлалтыг Хятадын тал хэлж байгаа. Мэдээж үе шаттай явах болов уу. Ямар ч байсан бидний зүгээсгурав дөрвөн ээлжтэй сургуулиудаасаа эхлэхээр тусламж үзүүлж байгаа талтайгаа хамтарч ажиллана. Улаанбаатар хотод гурван ээлжийг алга болгохоор зорьж байна. Газар нь бэлэн, шинэ сургууль барина, зарим нь өргөтгөл барих ч газрууд ч бий гэв.

Буянт-Ухаа хороололд зээлийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барьж байгаа учраас Засгийн газар, хот худалдаж авах эсэх нь тодорхойгүй ажил удаашралтай байна гэдэг. Засгийн газар зээлийн хөрөнгөөр баригдах сургууль цэцэрлэгийг худалдаж авах уу ? хэмээх сэтгүүлчийн асуултанд

Л.Гантөмөр сайд: Засгийн газар мэдээж худалдаж авна. Эхний ээлжинд Буянт-Ухаа хорооллын 50 хүүхдийн хоёр цэцэрлэгийг ирэх оны төсвөөс төлөх хэлэлцээр хийгээд Засгийн газарторуулах гэж байна. Буянт-Ухаа хорооллыг барьж байгаа корпорацидалдагдалгүй улсад ч дарамтгүй байдлаар асуудлыг шийдээд явна.Улаанбаатар хот дахин төлөвлөлт хийж, шинэ хороолол барьж байгаа газруудад сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээрэй гэсэн шаардлага тавьж байгаа.

Мэдээж бид төсөвт байгаа мөнгөний хэмжээгээр санхүүжилт хийнэ. Гэхдээ эхлээд барьчих, дараа нь худалдаж авна гэдэг зарчмаар хороолол болгон дээр гэрээ хийгээд явна. Жишээлбэл Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд сургуулийг ийм нөхцлөөр барьчихлаа. Энэ сургуулиа есдүгээр сарын 1-нээс ажиллуулах бэлтгэлээ хийж байна гэв.