
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ ахлагчтай баг
2015.04.28
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын гар бөмбөгчид шилдэг нь байлаа
Жил бүр Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудын дунд зохиогддог “Хангарьд” спорт наадам 2015 оны дөрөвдүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү спортын наадмын гар бөмбөгийн төрөлд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид алтан медаль, ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрөлд ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань хүрэл медаль хүртлээ.