Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг өнөөдөр /2015.04.30/ өргөн барилаа.
Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Засгийн газар, орон нутгийн өр, Засгийн газрын өрийн баталгаа, тэдгээрийг удирдах, зохицуулах үйл ажиллагааг хамрах болно.Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг боловсруулахдаа макро эдийн засгийн дунд хугацааны төсөөлөл болон төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээг хийсний үндсэн дээр Засгийн газрын өрийн зорилтот багц болон өрийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон бөгөөд ирээдүйн зээллэгийн үйл ажиллагаа, аливаа шийдвэрийг энэхүү бодлогын баримт бичигт нийцүүлэх тодорхойлох юм. Ингэснээр Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага зардлаар, боломжит эрсдэлийн түвшинд хангах бодлогын орчин бий болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.