2015.05.04

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд 05-сараас эмгүй болно

Байгалийн гамшигт нэрвэгдсэн өвчтөнүүдэд үйлчилж эм болон эмчилгээний зардал нь өсч байгаа. Улсын хэмжээнд эмийн төсвийг 25 хувь тансантай холбоотойгоор 05 сараас томоохон эмнэлгүүд зарим эмээ авах мөнгөгүй болсон. Тиймээс эмийн мөнгийг төсвийн тодотголд оруулан нийлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна.

Өнгөрсөн сард Улаанбурхан өвчний дэгдэлтийн нэмэгдсэнтэй холбоотой ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдсэн. Гэтэл тус эмнэлгийн эмийн төсвийг 1,2 тэрбум төгрөгөөр танаж бүтэн сар ашиглах эм тарианы нөөцөө долоохон хоногт хэрэглэж байгаа учраас эмийн төсвийг нэмэх шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлагууд хэлж байна.

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба: 2,3 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд шаардлагатай шийдэх ёстой гэдэг утгаа Засгийн газар тавиад байна.

Дэлгэрүүлэн бичлэгээс үзнэ үү ?