Австралийн мэргэжилтэн Даррил Гловери ОБЕГ-т ажиллаж байна
Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтан Даррил Гловер
2015.05.06

Австралийн мэргэжилтэн Даррил Гловери ОБЕГ-т ажиллаж байна

Австрали Улсын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтан Даррил Гловерийн нэг жилийн ажлын ерөнхий төлөвлөгөө болон   эхний улирлын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлууллаа.

Уг төлөвлөгөөний хүрээнд Даррил Гловер  НҮБХХ-ийн “Орон нутгийн түвшинд  гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл   Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, НОБГ, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс,  Аврах, гал унтраах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай 2015 оны 04 дүгээр сарын 14-21-ний өдрүүдэд танилцлаа.