М.Энхболд: Солонгосчууд нөхөн сэргээлт хийнэ
Монгол улсын Шадар сайд М.Энхболд
2009.01.21

М.Энхболд: Солонгосчууд нөхөн сэргээлт хийнэ

Монгол улсын Шадар сайд М.Энхболдтой ярилцлаа.

БНСУ-ын Засгийн газрын «Миреко» байгууллага манай улсын ашиглаад орхисон уурхайд нөхөн сэргээлт хийхээр болжээ. Улсдаа уул уурхайн нөхөн сэргээлтийг хариуцдаг тус байгууллагын төлөөлөгчид өчигдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзаж энэ талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Шадар сайд «Засгийн газар Оюутолгой, Тавантолгойг ашиглахын тулд хамгийн сайн технологитой, хамгийн сайн нөхөн сэргээлт хийдэг түнш олохыг эрмэлзэж байгаа» хэмээн зөвлөх компаниа сонгох, гэрээ хэлцэл хийх ажил эхэлсэн талаар мэдээлсэн юм.

Солонгосын төлөөлөгчид мөн улсынхаа уул уурхайн салбарын хөгжлийн туршлагаас хуваалцсан байна. Тухайлбал тэд уул уурхайгаа ашиглаж эхэлснээс хойш олон жил нөхөн сэргээлт огт хийдэггүй байжээ. Харин одоо энэ салбартаа их хэмжээний хөрөнгө зарж, олборлолт, нөхөн сэргээлт хийх компаниуд нэгэн зэрэг ажлаа эхэлдэг болсон байна.
«Миреко» байгууллага нь нөхөн сэргээлт хийсэн газруудтай танилцаж, байгаль орчныг хамгийн их сүйтгэж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон нутгийг сонгон авч үлгэр жишээ нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ дагуу АМГТХЭГ-тай хамтран ажиллах тухай гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.