Тариаланчдад трактор, комбайн олгож эхэллээ
132 трактор, 90 чиргүүл, 48 үр тарианы комбайн
2015.05.19

Тариаланчдад трактор, комбайн олгож эхэллээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 12.07 сая ам. долларын хөрөнгөөр 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, 48 үр тарианы комбайнийг нийлүүлэхээр ХХААЯ гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу өнөөдрөөс техник тоног төхөөрөмжийг тариаланчдад олгож эхэлжээ. Ингэхдээ трактор, комбайныг 20 хувийн урьдчилгаа, 5 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан өгөх аж.

Төслийн үр дүнд 15.0 мянган га талбайн үр тариаг хураах, 28.0 мянган га талбайд уриншийн боловсруулалт, тариалалт хийх зүтгэх хүчний техник шинээр нэмэгдэж хураалтын техникийн хүчин чадал одоо байгаа түвшинээс 5 хувиар, зүтгэх хүчний техник 8 хувиар дээшилнэ хэмээн тооцоолжээ.