Бүлгэмийн зөвлөлийн дарга С.Одонтуяа ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.06.05

Бүлгэмийн зөвлөлийн дарга С.Одонтуяа ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүл, хүүхдийн асуудлаар дуу хоолой болж, эмэгтэй гишүүдээ манлайлан ажиллаж байгаа билээ.

ТэрбээрУИХ дахь "Гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих"  лобби бүлэг байгуулж, парламентаас тавих хяналтыг хүчтэй болгоно гэж ярьж буй. 

Тэгвэл тэрбээр хүүхдийн байгууллагын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн байна. Тодруулбал,Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралд зочилсон байна. Тэрбээр Төрийн ордонд цугласан ахмадуудтай суудлаасаа босч, биечлэн баяр хүргэж, тэдэнтэйгээ их л элгэмсүү ярьж, хүндэтгэлээ илэрхийлсэн байна. 

Тус хуралд Монгол Улсын хүүхдийн төлөө байгууллагад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн аж. Дашрамд дурьдахад, С.Одонтуяа гишүүний хувьд хүүхэд байхдаа бүлгэмийн зөвлөлийн дарга, пионерын гишүүн сурагч байжээ.