Хэнд нь итгэх вэ
Дубайн гэрээнд гарын үсэг зурсны дараа С Ганбаатар гишүүн "Сангийн сайд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч тав хоногийн дотор гарын үсэг зурах үүрэг хүлээсэн. Энэ үүргийг биелүүлэхгүй байхыг шаардаж байна "хэмээн мэдэгдэж байлаа. Мөн дараа нь Сангийн сайд асан Ч. Улаан энэхүү байр суурийг давхар илэрхийлсэн. Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Миний гарын үсгийг хүлээж байгаа ямар ч албан бичиг байхгүй ” гэлээ. Өөрөөр хэлбэл, шинэ, хуучин хоёр Сангийн сайд "Дубайн гэрээ тэй холбоотой нэг асуудлаар тэнгэр, газар шиг зөрүүтэй байр суурь илэрхийлж байна. Сангийн яамыг олон жил удирдсан, удирдаж байгаа мэргэжлийн хоёр хүний хэнд нь итгэх вэ
Ч.УЛААН: Монголчуудад ашиггүй учраас гарын үсэг 5урж болохгүй
-Танай бүлгийн гишүүд Ерөнхий сайдад “Дубайн гэрээ”-г өөрчлөх шаардлага тавьсан. Өөрчлөхөөр болбол Арбитрын нгүүх энэ тэр гээд бөөн чирэгдэл болох юм биш үү?
Зөв зүйлийн төлөө бүх л дамжлагаар нь явах ёстой. Ерөнхий сайдад хууль зөрчсөн үүргийг хүлээж авсан нь ямар учиртай юм бэ. Жишээ нь, Оюутолгой компанийн өмнөх жилүүдийн зөрчил- тэй санхүүгийн тайланг нь тав хоногийн дотор баталгаажуулна гээд үүрэг хүлээчихсэн.
-Сангийн сайдаар тав хоногийн дотор гарын үсэг зуруулна гэдэг нь тэр үү?
Тийм. Хуулиар тодорхой заачихсан хүлээж авах боломжгүй санхүүгийн тайланг хүчээр хүлээж авч болохгүй шүү дээ. Монгол Улсын хууль, стандартын дагуу бүртгэл хийгдэж байж баталгаажих ёстой. Түүнээс биш автоматаар хүлээж аваад баталгаажуулна гэдэг нь туйлын хариуцлагагүй явдал.
-Гэхдээ одоогийн байдлаар Сангийн сайд гарын үсэг- зураагүй байгаа юм биш үү?
Бидэнд байгаа мэдээллээр зураагүй байна. Сангийн сайд мэргэжлийн хүн учраас эрх биш хуулиа харж байгаа байлгүй дээ. Зөрчилтэй баримт бичгийг нь хүлээн зөвшөөрөх юм бол монголчуудад туйлын ашиггүй учраас баталгаажуулж болохгүй.
Ж.Эрдэнэбат: Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулах зүйл байхгүй
-“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд болон бие даагчид Сан- гийн сайд “Дубайн гэрээ”-ний дагуу Оюутолгойн санхүүгийн зөрчлийг хүлээн зөвшөөрч тав хоногийн дотор гарын үсэг зурах ёстой байсан. Гэвч одоогоор гарын үсэг зураагүй байгаа гэж мэдэгдээд байгаа. Тийм зүйл байгаа юм уу?
Сангийн яам ялангуяа миний зүгээс ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурж баталгаа гаргах ямар ч асуудал байхгүй. Тухайн байгууллага
ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан байна гэдэг баталгааг Сангийн яам гаргадаггүй. Ийм хууль эрх зүйн орчин ч байхгүй.
-Оюутолгойтой холбоотой таны гарын үсгийг хүлээж байгаа ямар нэгэн албан бичиг байхгүй гэсэн үг үү?
Байхгүй.
-Та тэгээд яагаад “Тийм зүйл байхгүй шүү. Энэ бол ташаа мэдээлэл” гэмс тайлбар хийхгүй байгаа юм бэ?
Асуух бүрт нь тайлбарлаж байгаа.
-Таны тайлбар хангалтгүй байгаа юм биш үү. Үүгээр шалтаглаад Засгийн газрыг огцруулах санал цуглуулаад эхэлчихлээ?
Хувь хүн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Энэ хүрээндээ Засгийн газрыг огцруулах саналыг бусдадаа тавьж байгаа байх.