Мэргэшсэн нягтлан бодогчдын спортын XIV наадамд чингэлтэй дүүрэг тэргүүллээ
Уламжлалт спортын XIV наадам
2015.06.15

Мэргэшсэн нягтлан бодогчдын спортын XIV наадамд чингэлтэй дүүрэг тэргүүллээ

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс хоёр жил тутамд гишүүдийнхээ дунд зохион байгуулдаг уламжлалт спортын XIV наадам 6-р сарын 13, 14-ний өдрүүдэд УБ хотноо болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь санхүүчид нэг дор хуран цугларч, уулзаж нөхөрлөх, бие биеэ таньж мэдэх, спортын шилдгүүдээ тодруулах боломжийг олгосон чухал арга хэмжээний нэг юм. 

Энэ удаагийн тэмцээнийг “Зөв тэгш бие бялдар, өв тэгш оюун ухаан” уриан дор Г.Энхбилэг даргатай ММНБИ-ийн Улаанбаатар салбар, удирдах зөвлөл, байнгын ажлын хэсгийн гишүүд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 19 аймаг, УБ хотын Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Төмөр зам, ММНБИ нийт 29 баг тамирчид спортын 6 төрлөөр 2 өдрийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний шагнал гардуулах ёслол 6-р сарын 14-ний орой Crocus event hall-д боллоо. Багийн нийт оноогоор УБ хотын Чингэлтэй дүүргийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом хүртлээ. 

Тэмцээний дүнг төрөл тус бүрээр харуулбал:

 Шатар/эрэгтэй/

БЗД-Д.Амарбат

ЧД-Д.Энхбаяр
Төмөр зам-Т.Батцэрэн 

/эмэгтэй/

СБД-Б.Сэлэнгэ

Чингэлтэй-Ш.Батцэнгэл

БГД-С.Түвшингэрэл 

Дартс /багаараа/

Баянхонгор

СБД

Багануур 

Олс таталт /багаараа/

Орхон аймаг

Баянгол дүүрэг

Өмнөговь 

Теннис /эрэгтэй/

Орхон-А.Галсансайн хувьт

Дархан-Уул-Ч.Батмөнгөн

ММНБИ-Чой.Чимидсүрэн 

/Эмэгтэй/

Хан-Уул-Г.Дэлгэрмаа

БГД-Т.Цогзолмаа

БЗД-Б.Гантуяа 

Гар бөмбөг

/Эрэгтэй/

БЗД

Орхон

СБД 

/эмэгтэй/

БГД

БЗД

Баянхонгор 

Сагсан бөмбөг

/эрэгтэй/

Баянзүрх

Баянгол

Чингэлтэй /Эмэгтэй/

Чингэлтэй дүүрэг
Дархан-Уул

Баянзүрх

Багийн дүнгээр эзэлсэн дүн:

1.Чингэлтэй дүүрэг

2.Баянзүрх

3.Дархан-Уул 

Тэмцээний үеэр шүүгчдийн саналаар шилдэг тоглогчдыг тодрууллаа. Гар бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор Баян-Өлгий аймгийн тамирчин н.Галенбек, эмэгтэй тоглогчоор Хөвсгөл аймгийн тамирчин Пунсал-Ордон, сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор эрэгтэй Дархан-Уул аймгийн тамирчин Энхболд, шилдэг эмэгтэй тоглогчоор Чингэлтэй дүүргийн тамирчин Г.Нямбилэг нар тодорлоо. МНБ-дын XV тэмцээнийг 2017 онд Б.Төмөрхуяг даргатай Дорноговь аймаг дахь ММНБИ-ийн салбар зөвлөл зохион байгуулахаар тогтлоо.