“Өвгөн барилга”-тай дүүргийн эмнэлгийг өөд нь татахаа амлав
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.06.18

“Өвгөн барилга”-тай дүүргийн эмнэлгийг өөд нь татахаа амлав

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн пүрэв гаригт Налайх Дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэхээр хагас өдөр ажиллав. Ажлын хэсэгт нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Налайхад түр оршин суугчдын тоо улирлын чанартай нэмэгддэг

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл жилдээ 6822 өвчтөн хэвтүүлэн эмчилдэг, амбулаторийн үзлэгээр 220 мянга орчим хүнд үйлчилгээ үзүүлдэг. "Амь эрдэнэ”, “Нарны илч”, “Ачлал Налайх", “Суврага Налайх" зэрэг дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвтэй, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм байна. Гэсэн ч зүүн аймгууд болон нийслэлийг холбосон уулзвар газарт байрладаг учраас явуулын хүн ам ихтэй. Дээрээс нь нийслэлийг олон жил илч дулаанаар хангаж ирсэн нүүрсний уурхайтай.

Барилгын материал, тоосгоны үйлдвэр олонтой. Тэр утгаараа хөдөлгөөнт хүн ам ихтэй, түр оршин суугчдын тоо нь улирлын чанартай эрс нэмэгддэг. Энэ хэрээр эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Өөрөөр хэлбэл, ,325 1 3 хүн амтай тус дүүргййн хүи ам 35 мянга хол давдаг гэж байсан Мөн Баян Зүрх .дүүрэгтэй бараг залгаа шахам оршдог “Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэдэг.

Нийслэл хоттой. авто болон төмөр замаар холбогдсон учраас зам тээврийн осол, аваар их гардаг. Ойролцоох аймаг, сумдаас яаралтай түргэн тусламжийн дуудлага болон гэмтэж бэртсэн хүн цвөнгүй ирдэг. Тэр хэрээр эм тарианы хүрэлцээ хангамж, зардал өндөр гардаг гэдгийг тус дүүргийн эмч нар салбарын сайддаа тайлагнасан.

1978 онд баригдсан эмнэлгийн барилгад нэг ч удаа их засвар хийгдээгүй

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь Сувилахуйн алба, 14 тасаг, 323 эмч ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг аж. 2014 онд Эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаалаар Эмчилгээ тусламжийн алба нь амбулаторийн тасаг болж, мэс засал, халдвартын кабинетууд нь нэгдэн одоо нийт 25 кабинеттай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Нийт 74 эмч ажилтантай ажилладаг. Эмч ажилтны хүрэлцээ хангамж хэвийн. Харин ор.тасаг хүрэлцэхгүй байх тохиолдол олон. Ялангуяа хуучирч муудсан, олон жил болсон  “Өвгөн барилга” тай учраас эмнэлгийн барилга байгууламжийн асуудлыг нэн түрүүнл шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг ,холбогдох албаныхан хэлж байв.

Тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга цаашид энэ хэвээрээ үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндрэлтэй болжээ. 1978 онд баригдсан энэ барилгад нэг ч удаа их засвар хийгдээгүй, төсөв мөнгөө зохицуулан байж, шаардлагатай гэгдэх зарим өрөө, тасагт хэсэгчилсэн засвар хийсэн гэдгийг дүүргийн эмч нар нь хэлж байв.

Мөн гадна болон дотор талаас нь харсан хэнд ч эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад хүндрэлтэй болсон өрөө тасалгааг тасаг, нэгжүүдээр явж танилцуулсан. Хана таазнаасаа чийгтэж, мөөгөнцөртсөн, нуралт өгсөн гэх шалтгаанаар зарим өрөөгөө ашиглахгүй, түр хаагаад байна гэдгийг эмнэлгийнхэн хэлж байсан. Тэр өрөөгөө ч бас салбарын сайддаа Харуулж, зовлонгоо тоочсон.

95 сая төгрөгийн өрийг тэглэсэн. Харин одоо...

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат нар Налайх дүүр гийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцахаар зорин ирсэнд эмнэлгийн ажилтнууд ам сайтай байв. Дүүргийн эмнэлэгт тулгамдаж буй асуудлуудыг нь эмч, ажилтнуудын амнаас чихээрээ сонссон салбарын сайд ч бас ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг эмч нарт танилцуулсан.

Тухайлбал, 2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, бэхжүүлэх жил” болгохоор тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх, мөн зохион байгуулалт, менежментийн чиглэлээр шийдвэрлэхээр зарим ажлуудыг төлөвлөсөн. Үүний дагуу Засгийн газраас хэдэн хэдэн асуудлууд дээр шийдвэр гаргасан.

Гол тулгамдсан асуудал нь эмийн төсвийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас шалтгаалан үүссэн өр авлагын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой байсан. Дүн дээр Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, улсын хэмжээнд үүсээд байсан 7.8 тэрбум төгрөгийн өр авлагын асуудлыг шийдвэрлэхээр болсон. Налайх дүүргийн хувьд бол 95 орчим сая төгрөгийн өрийн асуудал үүсээд байсан. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэдгийг хэлсэн.

Хоёрдугаарт, Налайх дүүрэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, ялангуяа түргэн тусламжийн үйлчилгээ эрчимт эмчилгээтэй холбоотой машин тэрэгний асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ дуулгасан. Тэр нь жил болгоны төсөвт суудаг ч төсөв санхүүгийн хүрэлцээ муутайгаас хасагдаж танагдаж явсаар олон жил болсон. Тиймээс 2015 онд Монгол Улсад хэрэгжиж байгаа буцалтгүй тусламжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын асуудлыг зөвхөн төсвөөс гадна дээрх нөхцөлөөр шийдвэрлэх олон асуудлыг Засгийн газарт тавьж, Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаас 50 сая ам.доллар буюу 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбарт зарцуулах шийдвэр гарсан. Тиймээс 2015 ондоо багтааж, анхан шатлал болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана гэдгийг ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба хэлэв.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд жишиг эмнэЛэгтэй болох зорилт тавин ажиллаж байна. Яг тэр зураглалаар . 35 мянган хүн амтай тус дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлэг барих асуудлыг удахгүй шийднэ гэдгийг дуулгав.

Түүнчлэн дүүргийн иргэд, ахмад настануудтай уулзаж, эмнэлгийн үйлчилгээ, эмч,нарын ёс зүй, харилцааны асуудал ямар байгаа, хэр хүртээмжтэй байгааг асууж сонирхсон. Мөн эмнэлгийн ачаалал, эмчилгээний чанарыг сайжруулах тал дээр анхаарч, цаашид шат дараатай олон арга хэмжээ авч ажиллахаа амласан.

Хэдийгээр өвчлөл нэмэгдсэн, хүн ак нь ихэссэн ч байгаа нөөц боломжидоо тулгуурлан ажиллаж, суурь өвчтэй хүүхдүүдээ бүртгэж хяналтад авах, хүүхдийн түнхний мултралыг эндээ оношлох, эрсдэлтэй жирэмсэн эхчүүдээ эмчлэх, элэгний В, С вирустэй иргэдээ бүртгэж, шинжилгээнд хамруулахаар хичээн ажиллаж байгаа дүүргийн эмч .нарын ажлыг сайшаасан юм.

Харин дүүргийн хувьд тулгамдаж буй бусад асуудлын хувьд, ЭМСЯ- ны удирдлага хамт олон, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэв.