Япон залуучууд гэрлэхийг хүсэхгүй байна
алуу япончуудын 37 орчим хувь нь гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ
2015.06.25

Япон залуучууд гэрлэхийг хүсэхгүй байна

Хүн амын насжилт, бага төрөлт Япон улсын нийгмийн хурц асуудал болоод байна. Залуу япончуудын 37 орчим хувь нь гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай мэдээллийг 6 дугаар сарын 22-ны Японы Засгийн газрын төрөлтийн тухай тайланд бичжээ.

20-39 настай нийт 7000 хүний дунд 2 сарын турш санал асуулга явуулж хариултыг интернетээр, шуудангаар авчээ. Гэрлээгүй байгаа япончуудын 60 гаруй хувь нь хань ижилтэй байхыг хүсч байна гэсэн бол 37,6 хувь нь тийм хүсэлгүй гэж хариулжээ.  Санал асуулгад хамрагдсан залуу хүмүүсийн гуравны нэг буюу 28,8 хувь нь хэн нэгэнтэй хайр дурлалын харьцаагүй гэжээ.  Тэдний 39,1 хувь буюу эмэгтэйчүүд ийм харилцаатай байхыг хүсэхгүй байгаа аж. Залуучуудын дунд энэ үзүүлэлт арай бага 36,2 хувь байна.

Гэрлэхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн 46,2 хувь нь өөрийн шалтгааныг тайлбарлахдаа “хайр гэдэг их төвөгтэй ажил” гэж хариулжээ.  Тэдний 45,1 хувь нь өөрийн хоббиг хөөх, 45,1 хувь нь ажил хийж,  боловсролоо дээшлүүлэхийг хүсч байгаа аж. 

Нийгмийн асуудал хариуцсан яамны баримтаар Японы хүн амын 80,3 хувь нь дайны дараагийн үеийнхэн. Гэхдээ хүүхдүүд хүн амын дөнгөж 12,8 хувь нь. 65-аас дээш настай хүмүүс 26 хувь, 75-аас дээш настай хүн 12,5 хувь  буюу 8 хүн тутмын нэг нь.