Дэлхийг хэн удирддаг вэ?
Дэлхий банкируудын мэдэлд байдаг гэхэд хилсдэхгүй
2015.07.01

Дэлхийг хэн удирддаг вэ?

Дэлхийн санхүүгийн систем тэр чигээрээ бизнесийн бүлэглэл бүхий бүтцийн (пирамид) хяналтанд байдаг. Энэ бүтэц нь мөнгөний урсгалыг хянах зорилгоор төрөл бүрийн төсөл хөтөлбөр зохиодог бөгөөд дэлхийн эдийн засаг, геополитик, мэдээллийн орон зайн төлөө байнгын тэмцэл явагддаг. 

Монголын жишээн дээр аваад үзэхэд олигархын бүлгүүд нь цэвэр үйлдвэрлэл, бизнесийн үндсэн дээр биш, харин олон нийтийн тархийг чадварлаг угааж, бусдын өмчийг шамшигдуулсны үр дүнд бий болжээ. Үүний нэг хэрэгсэл нь өмч хувьчлал байв. 

Өнөөдөр дэлхийн санхүүгийн урсгалыг бий болгодог гол стратегийн нөөцүүд нь зэвсэг,  үнэт чулуу, алт, мөнгө, цагаан мөнгө, тамхи, газрын тос, байгалийн хий, металл, хар тамхи, үнэт эдлэл, эм, мод, байгалийн цэвэр ус, газар, үл хөдлөх хөрөнгө болж байна.   

Дайн, мөргөлдөөн, өлсгөлөн, осол сүйрэл, халдварт өвчин, гэмт хэрэг, терроризм, улс төр, нийгмийн таагүй байдал зэрэг нь санаатайгаар бий болгосон тогтворгүй бүсүүдээс мөнгө татат авахад гол хэрэгслүүд болдог. 

Дэлхийн рейтингийн агентлагууд сар бүр тогтворгүй бүсүүдийг судалж, эрсдлийг тодорхойлдог. 

Олигархи гэр бүлүүд дэлхийн санхүү, геополитик, мэдээлэл-сэтгэл зүйн чиглэлийн гол урсгалуудыг хянаж суудаг.  Дэлхийн санхүүгийн мөсөн уулын оройд байдаг зарим нэг хүнийг нэрлэвэл:

Оппенгеймер, Рокфеллер, Гордон, Брофман, Ротшильд - Варбург, Фон-Тури, Хоутон, Виккерс, Лейб — Кун, Гарриман, Буш, Фриц Тиссен-Ловетт-Морган, Пэйн, Ламонт, Харриман, Дэвидсон, Дюпон, Мендель, Монтефьоре, Меллон, Флип, Гейне, Гольшмидт, Сассун, Штерн, Крупп, Валленберг, Форд, Барух гэх мэт.

Сүүлийн 10 гаруй жилд терроризм нь ашигтай бизнес болон хувирч дэлхийн санхүү, эдийн засагт том нөлөө үзүүлэх болов. Бохир мөнгийг угаах санхүүгийн системийг дэлхийн судалгаа шинжилгээний тэргүүлэх байгууллагууд боловсруулдаг.  Мөнгөний бүх урсгал орц, гарцгүй битүү цагираг болсон учраас зарим үед хөрөнгө чухам хэнд харъяалагддагийг мэдэхэд хэцүү.  Олигархи гэр бүл болгон бизнесийн аль нэгэн салбарыг хянаж байдаг. 

Орчин үеийн дэлхийн санхүүгийн төвүүд нь Лондон, Нью-Йорк, Хонконг, Швейцари.

Монголын санхүүгийн тогтолцоо жижиг гэлтгүй дэлхийн мөнгөний урсгалтай нягт холбоотой. Монголын Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүдэд Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын нөлөө явж байдаг. Аль ч улсын эдийн засаг, гадаад бодлогын бие даасан байдал гэдэг бүрэн утгаараа бодит байж чаддаггүй. 

Санхүүгийн схемүүд, улс төрийн нууцлаг механизмууд нь мөнгөний урсгал данснаас дансны хооронд явагдах боломжийг бүрдүүлдэг. Санхүүгийн салбарын нууц ноёнтнууд энэ урсгалын замыг тодорхойлохдоо тухайн улсын эрх зүй, үндэсний онцлогийг харгалздаг. Голдуу тэд оффшор бүсүүдээр дамжуулан ажиллаж санхүү хариуцсан төрийн байгууллагуудыг төөрөгдүүлдэг. 

Байнгын ажиллагаатай санхүүгийн схемүүдийн дагуу мөнгөний урсгал данснаас дансанд, компаниас компанид, нэг валютаас нөгөө валютад, бараанаас мөнгө рүү, мөнгөнөөс бараа руу шилждэг.  Энэ хооронд бохир мөнгөний ул мөр бүр мөсөн арилна. 

Дэлхийн оффшор бүсүүд:

Антил, Бермуд, Виржина, Каймановын арлууд, Люксембург, Ирланд, Мальта, Сингапур, Гибралтар,  Мэний арал, Жерси, Мадера, Кипр, Науру.

Даатгалын компаниуд нь дэлхийн санхүүгийн урсгалын туслах хэрэгсэл болдог. 

Даатгалын бизнес нь “Lloyd's of London” буюу даатгагчдын холбооноос эхлэлтэй. Андеррайторын брокеруудаас бүрдсэн энэ холбоо 1871 оноос эхлээд компаний статустай болжээ.  Дэлхийн хамгийн том даатгалын компаниуд нь Assicurazioni Generali Riunione (Венеци) Adriatica di Sicurta хоёр юм.  Тэд өөрсдийн хөрөнгийг Олон улсын тооцооны банканд Щвейцарын алтан франк хэлбэрээр байршуулдаг.  АНУ-ын даатгалын том компаниуд нь Reliance Insurance Croup, Metropolitan Life Insurance Company, New York Life Insurance Company зэрэг компаниуд юм. 

Сангуудаар дамжуулж тухайн улсын эрх баригчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлдөг. 

Даатгалын бизнесийн орлого нь шинэ мөргөлдөөн, аюулаас ихээхэн шалтгаалдаг. 

Даатгалын том бизнес гэдэг мэдээллийн хувьд зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтай холбогддог. Даатгалын компаниуд Дэлхийн парламентуудад маш хүчтэй лоббитой. 

Олон улсын сангууд:

«Маршалын сан», «Фордын сан», «Карнегийн сан», «Кеннедийн сан», «Чинийн сан», «Соросын сан», «Рокфеллерын сан», «Вудруфын сан» зэрэг зуу зуун олон нийтийн байгууллагыг голдуу Засгийн газрууд өөрийн зорилгод ашигладаг.

Сангуудаар дамжуулж тухайн улсын эрх баригчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлдөг.  Эдгээр байгууллага очсон улсдаа төрөл бүрийн эдийн засаг, нийгмийн загварчлалыг тулгаж, өөрийн талд оруулах, хахууль өгөх, шантаажлах ажлыг хийдэг. 

Санхүүгийн акулууд хөрөнгийн зах зээл дээр олонд зарлаагүй ашигтай мэдээллийг (Insider information) дангаар ашигладаг. Сэтгэл зүйн нөлөөлөл бүхий мэдээлэл дээр тоглолт хийснээр хувьцааны өсөлт, бууралт дээр  их хэмжээний ашиг олдог. 

Саяхан JPMorgan, Citigroup, Barclays, RBS гэсэн дэлхийн 4 том банк санхүүгийн залилан хийдэг байсан нь илэрч 5,7 тэрбума доллараар торгуульсан. 

Үнэндээ аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асар их зардлыг үйлдвэрүүд, хувь хүмүүс татвараар дамжуулан гаргадаг.  Терроризмтай тэмцэх нэрээр маш их хэмжээний мөнгийг хувийн болон төрийн сектороос угаадаг. Үүнээс болж улс орнууд, цаашлаад бүс нутаг олон улсын терроризмын бүлгүүдээс хараат болдог. 

Орчин үеийн терроризм нь эдийн засгийн хувьд хүчирхэг болсон. Террористууд бизнест идэвхтэй оролцдог. Тэдний ашигладаг мөнгө нь санхүүгийн системд нэвтэрдэг. Их хэмжээний мөнгийг алан хядах ажиллагаа зохион байгуулахад, ялангуяа амиа золиослогчдыг бэлдэхэд зарцуулдаг. 

Мөнгө угаадаг схемийг дараах байдлаар дүрсэлж болно:

  • Компаниуд хууль бус орлогыг хууль ёсны орлоготой хольдог,
  • Банкны данс, хөрөнгийн жинхэнэ эзэмшигчийг нуух зорилготой санхүүгийн байгууллагууд бий болно,
  • Мөнгө угаах ажил голдуу зочид буудал, тээвэрлэлт, такси, тоглоомын газрууд, барилгажилт, импорт, экспорт, үл хөдлөх хөрөнгө зэрэг дээр бэлэн мөнгөөр тооцоо илүүтэй хийдэг орнуудад явагддаг,
  • Цаанаас томилсон хүмүүс санхүүжүүлэгч жинхэнэ эзнийг нуухын тулд өөрийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлдэг,
  • Их хэмжээний мөнгийг хэсэгчлэн, хэд хэдэн удаа олон оронд бага багаар шилжүүлнэ,
  • Хэлбэрийн төдий компаниуд бохир мөнгийг татварын хэлбэрээр дамжуулж угаадаг.