Эрдэнэс Тавантолгой компани Таван толгойн 51 хувийг эзэмших, тогтоолын төслийг өргөн барина
УИХ-ын гишүүн, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг
2015.07.06

Эрдэнэс Тавантолгой компани Таван толгойн 51 хувийг эзэмших, тогтоолын төслийг өргөн барина

УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэд хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийгэрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ гээд хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байна хэмээн заасныг танилцууллаа.

Мөн тэрээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэдбайхаар заасан гэсэн юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газрын журам гарах юм байна.

Уүний дараа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажпын хэсэг Таван толгойн гэрээний төсөлд хийсэн дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн талаар УИХ-ын гишүүн, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Танай ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон гэх юм. Дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн үү?

-Таван толгойн ажлын хэсэг өчигдөр (уржигдар) хуралдаж, дүгнэлтийг бэлэн болгоод УИХ- ындаргадхүргүүлсэн. Өнөөдөр (өчигдөр) гишүүдэд тараасан. Миний ойлгож байгаагаар С.Баярцогт сайд даваа гаригт Таван толгойн гэрээний шинэ төслийг, тогтоолын төсөлтэй өргөн барихаар бэлдэж байгаа гэсэн. Дахин өргөн барихаар өөр ажлын хэсэг томилогдох байх. Бид хоёр сарын хугацаанд энэ гэрээн дээр маш сайн ажилласан учраас манай дүгнэлт дараагийн ажлын хэсгийн гаргах дүгнэлтэд нэлээд хувь нэмэр болно.

-Таван толгойн төелийг дахин өргөн барихдаа танай ажлын хэсгийн дүгнэлтийг тусгасан болов уу?

-Тусгасан байх ёстой. Учир нь хоёр сарын хугацаанд ажиллахдаа гэрээний энэ заалт хууль зөрчсөн гэдгийг байнга мэдэгдэж байсан. Бидний дүгнэлтийг тусгаад оруулж ирж байгаа болов уу.

-Таван толгойн гэрээний төсөл ямар хууль тогтоомжийгзөрчсөн байсан бэ?

-2010 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд гарсан Засгийн газар УИХ-ын тоггоол, аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдийгзөрчсөн. Манай Засгийн газар, УИХ эхлээд нэг гэрээ оруулж ирээд түунийхээ араас өмнө нь гаргасан тогтоол шийдвэрүүдээ өөрчилдөг жишиг тогтчихож. Энэ жишгээр Таван толгойн гэрээ орж ирсэн. Араас нь 2010-2014 онд оруулж ирсэн бүх тогтоол, шийдвэрүүдээ өөрчлөхөөр төлөвлөгдсөн байна. Харин манай ажлын хэсгээс өмнө нь баталсан шийдвэрүүдээ баримтлах ёстой гэсэн байр суурийг барьж байгаа. Т иймээс тэр тогтоолуудад тааруулж, гэрээгээ өөрчлөн оруулж ирж байгаа байх.

•Төсөлд төмөр замын 51 хувийг эзэмшихээр болгож, оруулж ирж байгаа гэсэн мэдээлэл байгаа?

-Гар дээр шинэ төсөл ирээгүй байгаа учраас энэ талаар мэдээлэл алга. Бидний зүгээс тогтоолын төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Бид Монголын төмөр зам төрийн өмчит компани 51 хувь, зүүн чиглэлийн болоод урагшаа явах төмөр замд хувь эзэмших ёстой гэж үзэж буй. Дээр нь Эрдэнэс Тавантолгой компани Таван толгойн 51 хувийг эзэмших ёстой гэсэн тогтоолын төслийг өргөн барина.