Дэлхийн хамгийн хөгшин эрэгтэй 112 насандаа нас барав
Сакари Момоиг оршуулах ёслол
2015.07.07

Дэлхийн хамгийн хөгшин эрэгтэй 112 насандаа нас барав

Бөөрний дутагдлын өвчтэй байсан Сакари Момои Токиогийн нэгэн эмнэлэгт нас барав. Момоигийн хэлснээр түүний урт насалсанд ямар нэгэн нууц байхгүй аж.  Гэхдээ эмч нар түүнийг бүх амьдралынхаа турш цагийг маш нарийн барьдаг байсан гэлээ .

113 насандаа нас барсан Саитама Сакари Момои Геннесийн номонд орсон дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй юм.

Сакари Момои 1903 оны хоёрдугаар сарын 5 нд төржээ.  Ахлах сургуульд химийн багшаар ажилласны дараа Фукусима болон  Саитами мужийн захиргаанд ажиллаж байв.

Момои нь дэлхийн хамгийн хөгшин эрэгтэйгээр 2014 онд 111 настай Нью-Йоркийн оршин суугч Александер Имичийг нас барсны дараа тодорчээ. Имич түүнээс дөнгөж 1 өдрийн өмнө төржээ.

Дэлхийн хамгийн хөгшин эмэгтэйгээр шалгарсан байсан Японы иргэн Мисао Окава 118 насандаа энэ оны 4 сард нас барсан. Өнөөдөр албан бус байдлаар 112 настай Вьетнамын иргэн Нгуиэн Тхи Чуг дэлхийн хамгийн хөгшин эмэгтэй гэж үздэг.