Олон улсын бөөр судлалын нийгэмлэгийн /ISN/ сайтанд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тухай гарчээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
2015.07.16

Олон улсын бөөр судлалын нийгэмлэгийн /ISN/ сайтанд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тухай гарчээ

Олон улсын бөөр судлалын холбооны /ISN/ хамтын ажиллагааны төв Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран ISN боловсролын дарга Мухаммед Аттаг урьж, бөөрний эмнэлзүйн интерактив сургалт хийлээ.

ISN-ны хөтөлбөр нь орон нутгийн эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, судалгааны ажил хийж, туршлага судлах, тодорхой өвчтөний оношлогоо, эмчилгээний асуудалд тулгуурласан сургалтыг хот, хөдөөд зохион байгуулдаг хөтөлбөр юм.

 Харин доктор Мухаммед Аттагийн хувьд, орон нутгийн хэрэгцээг үнэлэн журмыг боловсронгуй болгох дээр ажиллаж байсан туршлагатай, тэргүүлэх зэргийн бөөрний эмч. Тэрбээр энэ удаагийн сургалтаар бөөрний биоспийн шинжилгээг хамгийн сүүлийн журмын дагуу биопсийн өмнөх болон дараа хяналттай хийж, эмчилгээний шинэ арга, эмнэлзүйн туршлагаас хуваалцлаа.

 Манай улсын хувьд бөөрний өвчлөл залуужиж байгаа бөгөөд жилд шинээр 150 орчим бөөрний архаг дутагдалтай өвчтөн оношлогддог гэх судалгаа бий. Тиймээс энэ удаагийн сургалт нь эмч нарт хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг өгсөн, чухал сургалт боллоо гэдгийг эмч нар хэлж байна. Тэр дундаа “Бөөрний үрэвслээр өвчлөгсдийн нас залуужиж байгаа энэ үед чихрийн шижингийн үеийн бөөрний өвчин, хурц бөөрний гэмтэл нь эмнэлзүйн аргуудаар оношлогдохгүй байгаа бөгөөд хамгийн гол нь бөөрний биопсийн үр дүн нь тэдгээр өвчний эмчилгээг шийдэж байна" гэдгийг Э.Нарныгэрэл эмч хэлж байна. Мухаммед Аттаг эмч нар биопсийг нь интернэтээр сурч болно гэж үзэж байгаа ч гэсэн хэдийч, бид бөөрний биопсийн зүү болон хэт авианы чанар нь зарим нэг хүндрэл гарч магадгүй гэж дүгнэсэн байна.

Энэ талаар Олон улсын бөөр судлалын нийгэмлэгийн /ISN/ сайтад мэдээлэл гарсан аж. Уг мэдээллийг http://www.theisn.org/news/item/1989-latest-isn-educational-ambassadors-visit-focuses-on-mongolia линкээр орж үзнэ үү.