Баяр наадмын босгон дээр Эрүүл мэнд,спортын салбараас таван гавьяат төрлөө
Эрүүл мэнд спортын салбарын гавьяатууд
2015.07.08

Баяр наадмын босгон дээр Эрүүл мэнд,спортын салбараас таван гавьяат төрлөө

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар  зарилгаар Эрүүл мэнд, спортын салбараас таван гавьяат төрлөө.

 

“Хүний гавьяат эмч” цолоор

1. Чойжилийн Лхамсүрэн – Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч

2. Дэжидийн Санжаа – Улсын 2-р төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч

3. Намсангийн Чадраабал – Увс аймгийн Зүүнхангай сумын Хүнхийн рашаан сувилалын эмч

“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор  

1. Дугарсүрэнгийн Ичинноров – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эх баригч, бага эмч

“Гавъяат тамирчин” цолоор

1. Санжаасүрэнгийн Мияарагчаа – Хүч спорт хорооны тамирчин нар тус тус шагнагдлаа.

Монгол Улсын Гавьяат цол хүртсэн дээрх хүмүүст Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэг, Нийтийн биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакьтжан нар баяр хүргэж яамны хүндэт дэвтэрт нэрийг нь бичин салбарын түүхэнд тэмдэглэн алдаршуулах ёслолын ажиллагаа боллоо.