
2015.05.18
Яруу найрагч Б.Мягмаржавыг 10 сая төгрөгөөр урамшуулжээ
“Болор цом-32” яруу найргийн наадам энэ жил Төв аймгийн Зуунмод суманд болсон.
Тус наадмын хоёрдугаар шатанд нийт 34 яруу найрагч шалгаран шүлгээ уншсанаас 1990-ээд оныхны төлөөлөл, яруу найрагч Б.Мягмаржав түрүүлэн “Болор цом”-ын эзэн болсон билээ.
Тэгвэл "Болор цом"-ын эзэн Б. Мягмаржавт УИХ-ын гишүүн, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо Ерөнхийлөгч Л.Энх-амгалан Хөвсгөл нутагтаа ажлаар очихдоо хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр энэ үеэр Б.Мягмаржав найрагчид баяр хүргэн, 10 сая төгрөгөөр хувиасаа шагнаж урамшуулсан байна.