УИХ-ын гишүүдэд 90 жилийн ойн медаль гардуулав
2015.04.24

УИХ-ын гишүүдэд 90 жилийн ойн медаль гардуулав

Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн өдрүүд 23 дахь өдрөө хөл хөдөлгөөн дүүрэн үргэлжилж байна.

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, тэргүүлэгчдийн хамт  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдэд 90 жилийн ойн медаль, дурсамж дуртгал номыг гардуулан өглөө.

Мөн тэрбээр ойн өдрөө угтаж хийж байгаа ажлуудаа товчхон танилцуулж, энэ сарын 25–нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Зүрхний Улаанбаатар” бүх нийтийн зугаалга, 26-нд Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд болох Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол, ойн баярын хурал, концертонд хүрэлцэн ирэхийг урилаа.