Д.Баттулга нарын таван хүнд “Чингисийн одон” гардууллаа
АН-ын 25 жилийн ой
2015.04.08

Д.Баттулга нарын таван хүнд “Чингисийн одон” гардууллаа

АН-ын 25 жилийн ойн баяр тохиож байна. Энэ өдөр намын дээд шагналыг таван хүнд гардуулахаар болжээ. Тодруулбал, АН-ын дээд шагнал “Чингисийн одон” -г НИТХ-ын дарга Д.Баттулга, н.Ренцинтавхай, н.Батчулуун нарын таван хүн хүртсэн юм байна.

Мөн  баярын арга хэмжээнд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавьж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ