Бригадын генерал Т.Бадралд хүндэтгэл үзүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.24

Бригадын генерал Т.Бадралд хүндэтгэл үзүүлжээ

Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд Бригадын генерал цол олгосон билээ.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал Япон Улсад болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байсан учир цолоо Ерөнхийлөгчөөс гардан авч амжаагүй байсныг гардуулан өгсөн байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд анх удаа “Бригадын генерал” цолтон төрж байгаа бөгөөд НОБГ-ын даргын зөвлөл, харьяа анги салбарын удирдлагууд  баяр хүргэж хүндэтгэл үзүүлжээ.