Шинэ Үндсэн хууль батлахад оролцсон УИХ-ын долоон гишүүнийг шагналаа
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.01.13

Шинэ Үндсэн хууль батлахад оролцсон УИХ-ын долоон гишүүнийг шагналаа

Монгол орон ардчилсан засаглалд хөл тавьж, улсынхаа шинэ Үндсэн хуулиа баталсны 23 жилийн ой тохиож байна.

Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар орчим, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр “эцэг” хуулийг баталсан.

Энэ ойн хүрээнд Монгол Үндэсний Ардчилсан намаас анхны үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гишүүдийг МҮАН-ын эрхэм дээд шагнал болон Цагаан сүлд одонгоор шагнажээ.

Өнөөгийн УИХ-д Үндсэн хууль батлахад гар бие оролцсон долоон гишүүн сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэднийг “Цагаан сүлд”  одонгоор шагнасан байна. Үүнд:

  • Н.Батбаяр/ Улсын Их Хурлын Гишүүн /
  • Л.Цог / Улсын Их Хурлын Гишүүн /
  • С.Баярцогт/ Улсын Их Хурлын Гишүүн, ЗГХЭГ-ын дарга/
  • Д.Лүндээжанцан/ Улсын Их Хурлын Гишүүн /
  • Д.Дэмбэрэл/ Улсын Их Хурлын Гишүүн /
  • Р.Гончигдорж/ Улсын Их Хурлын Гишүүн /
  • Л.Болд/ Улсын Их Хурлын Гишүүн / нар оролцсон байна.