МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.12.31

Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар 30 иргэнийг шалгарууллаа

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо , Ажил олгогч эздийн холбоо болон Нийслэлээс хамтран ажил үйлсээрээ тэргүүлэгчдийг нэрлэж шагнал гардууллаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу нийслэлийн байгууллага аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг хөдөлмөрийн аваргаар шалгаруулж шагналыг нь гардуулсан байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Оны хөдөлмөрийн аварга шалгаруулаад үндсэндээ 16 жил болж байна. Энэ жилийн хувьд 30 хүнийг нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгарууллаа. 2014 онд нийслэлийн төр захиргааны байгууллага, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоод нилээн үр дүнтэй хамтарч ажиллажээ гэж дүгнэж байна” гэлээ.  

                    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү