О.Содбилэгийн гоёлууд
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.12.26

О.Содбилэгийн гоёлууд

УИХ-ын гишүүн О.Содбилэг, С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар нар өчигдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаалгалаа.

Тэдэн дундаас УИХ-ын гишүүн О.Содбилэг ялгарч байлаа. Тэрбээр УИХ дахь хамгийн залуу гишүүн. Түүний энэхүү шагналыг намынхан нь талархан хүлээн авч байгаа аж. Нөхрийгөө шагнал авсныг тохиолдуулан түүний гэргий Э.Туул Төрийн ордонд морилсон нь олны нүдийг хужирлав. Э.Туул өөрийн гэсэн бизнес эрхлэн амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг гэдгээрээ олны анхаарлын төвд хэдийнэ орсон. Тэр ч утгаараа Төрийн ордныхны харцыг булаагаад амжсан. Тэрбээр өөрийн цахим хуудастаа нөхрийн хамт авахуулсан зургийг нийтэлж, Төрийн ордонд анх удаа орж байгаа тухайгаа бичсэн байсан нь олны анхаарлыг эрхгүй татсан юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг өчигдөр төрийн одонгоор энгэрээ гоёж, эхнэрээрээ өөрийгөө гоёж өнжлөө.