А.Шагдарсүрэнг Боловролын тэргүүний цол тэмдгээр шагнав
Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэнг Боловролын тэргүүний цол тэмдгээр шагнаж урамшуулжээ
2015.02.02

А.Шагдарсүрэнг Боловролын тэргүүний цол тэмдгээр шагнав

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн баасан гаригт яамныхаа  ажилтан,  ажиллагсадтайгаа уулзалт хийж өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2015 оны ажлын төлөвлөгөөний талаар ярилцжээ.

Энэ үеэр тэрбээр “Номин холдинг”-ийн захирал А.Шагдарсүрэнг Боловролын тэргүүний цол тэмдгээр шагнаж урамшуулжээ. А.Шагдарсүрэн нь  2014 онд өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж улсад хүлээлгэн өгсөн  юм.  

Сайд “Энэ бол боловсролын салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт бөгөөд олон иргэдийг баярлуулсан сайхан сайхан үйл явдал” гэдгийг онцлоод цаашдаа бизнес тань  улам өргөжин тэлж шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулаарай гэж хүссэн юм. Түүнчлэн Л.Гантөмөр сайд “Би гурван хүнийг  Боловсролын тэргүүний цол тэмдгээр урамшуулах юмсан гэж боддог байлаа.

Нэг нь өнөөдөр биелэлээ оллоо.  УИХ-ын гишүүн Я.Санжмятав  Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдийн авьяасыг  нээн илрүүлэх ажлыг эхлүүлж хүүхэд бүрийг морин хуур, шатар тоглуулж сургасан.

Хотын дарга Э.Бат-Үүл манай багш нарт анх удаа мөнгөн урамшуулал  өгсөн. Энэ гавьяаг  нь үнэлж  энэ хоёр хүнийг  бас “Боловсролын тэргүүний цол” тэмдгээр шагнах бодолтой байна” гэдгээ  хамт олондоо дуулгажээ.