ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2015.03.24
Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн анхны бригадын генералаа угтан авлаа
Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд Бригадын генерал цол олгосон билээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал Япон Улсад болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байсан учир цолоо Ерөнхийлөгчөөс гардан авч амжаагүй юм.Өнөөдөр ОБЕГ-ын дарга Т.Бадрал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс генералын мөрдөсөө гардаж авлаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд анх удаа “Бригадын генерал” цолтон төрж байгаа бөгөөд ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, сайдын ахлах зөвлөх Д.Батбаатар, Н.Энхтайван нар оролцлоо.