Засгийн газар
2015.07.17
Засгийн газар даваа гарагт хуралдана
Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх долоо хоногийн даваа гаригт болно.
Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг ч энэ долоо хоногийн хуралдаан үндэсний их баяр наадамтай давхацсан юм. Иймээс Засгийн газрын хуралдааныг энэ долоо хоногт нөхөж хийхгүй нэг мөр ирэх долоо хоногт хийхээр болсон. Засгийн газар долдугаар сарын 7-ний өдрийн хуралдаанаар жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэр гаргасан. Тодруулбал, худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох, үлдсэн 20 хувийнх нь баталгааг Хөгжлийн банк гаргах, хугацааг 30 жил болгох зэрэг шийдвэрийг гаргасан юм.