2015.07.17
Энэ сарын 19 хүртэл нийт нутгаар бороо орно
Баруун болон Төвийн хэсгээр хүчтэй аадар бороо орж зарим гол мөрөн үерлээд байна.
Цаашид хур тунадас энэ сарын 19-ны өдрийг хүртэл орох тул нийт иргэдийг сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Усархаг бороо орсноос ихэнх голуудын усны түвшин нэмэгдсэн. Нийслэлийн хувьд Туул голын усны хэмжээ ихээр нэмэгдсэнээс иргэд автомашинтайгаа усанд суух тохиолдол их гарч байна. Тиймээс иргэд амралт зугаалгаар явахдаа баталгаатай гүүрээр гарч анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэж ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа мэдээллэсэн юм.